Нийгэм мэдээ

Ч.Санжаадамба: Сайн барилдана, том цол авна, аварга болно гэж ерөөж байсан монголынхоо ард түмэнд баярлалаа

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад гавьяат тамирчин цол хүртээлээ. Өдгөө 40 настай Ч.Санжаадамба аварга одоогоос 10 жилийн өмнө 1,024 бөхийн манлай болсноор улсын аварга, 2018 онд найм давж үзүүрлэснээр чимэг нэмсэн бол 2011, 2013, 2014, 2015, 2016, 2019 онд шөвгөрсөн юм.

Мөн 2011 онд Монгол бөхийг геннисийн номд бүртгүүлэх зорилгоор 6,002 бөх барилдуулахад тухайн үед заан цолтой байсан Ч.Санжаадамба улсын аварга С.Мөнхбаттай түрүү үзүүр булаалдаж, 13 давснаар түрүүлсэн түүхтэй.

Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалгасныхаа дараа ийн ярьсан юм.

"Сар шинийн босгон дээр шагнагдлаа. Сайхан мэдрэмж байдаг юм байна. Үүнийг шагнал авсан хүмүүс энэ мэдрэмжийг мэдэх болов уу. Манай аав, гэр бүлийнхэн минь ирсэн. Ижий минь 2010 онд бурхны оронд морилсон юм.

Ижий аавдаа баярлаж байна. Бүрэн бүтэн хүү төрүүлж, Монгол улсын аварга цолтой, МУГТ болтол хамт байгаад нь баярлаж байна.

Тамирчин хүн гэдэг бол маш их хөдөлмөр, зүтгэл гаргах ёстой. Тэр хөдөлмөрийнхөө хэрээр амжилт гаргана. Амжилт гаргах явцад олон хүний тус дэм байдаг. Номер нэг асуудал бол гэр бүл. Гэр бүлийн хүн маш сайн дэмжсэн тул сайн амжилт гаргасан гэж хувьдаа ойлгодог. Мөн багшийн минь ач тус бий. Бөхийн том айлд хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж өгсөн багшдаа баярлалаа.

Бас Монголынхоо ард түмэнд баярлалаа. Маш их урам зориг, сэтгэлийн тэнхээг Монголын минь ард түмэн өгч байсан. Сайн барилдана, том цол авна, аварга болно гэж ерөөж байсан Монголынхоо ард түмэнд баярлалаа.

-Та Монгол түний хайртай бөх. Ямар зарчмуудыг өөртөө тавьж ирэв?

-Зөв л явахад болно доо. Энэ бол хамгийн гол зарчим. Бөх хүн, тэр дундаа улсын цолтой бөх, аварга хүн учир олон хүний нэр дагаж явдаг. Иймд маш их хичээж явдаг даа.

-Бөхчүүд допинг хэрэглэдэг асуудал яригдах болсон. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Бөх хүн амиа бодож болохгүй. Өөрийнхөө амжилтыг нэгт тавьж болохгүй. Яаж хурдан амжилтад хүрэх вэ гэхээс илүү тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Монгол бөх гэдэг хэдэн зуун жил үргэлжилж ирсэн өв. Цаашид ч үргэлжилнэ. Иймд бөхөө нэгд тавьж, хайрлаж явах хэрэгтэй.

-Энэ жилийн сар шинийн барилдаанд хэн түрүүлэх бол?

-Олон сайхан бөхчүүд байна. Хэн сайн бэлтгэл сургуулилт хийж, зөв байсан нь түрүүлнэ гэж харж байгаа. О.Хангай аварга, Э.Батмагнай арслан сайхан өнгөтэй харагдаж байна. Мөн Хэнтийн Д.Алтанцоожийн бэлтгэл, форм сайн байх шиг байна лээ. Одоо тэр хүний хувь заяа л мэдэх байх.

-Сар шинийн мэндчилгээ дэвшүүлбэл?

-Монголынхоо ард түмэнд гарч буй морин жилдээ эрүүл энх байж аз жаргалтай, хамгийн сайн сайхан байх болтугай гэж хүсэн ерөөе.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
баагии
баагии

Дэлхийгээс юу ч аваагүй хоосон нөхөрт гавьяат өгөх нь зөвүү

Зочин
Зочин
Reply to  баагии

Би ч бас тэгж бодож байна. Хувьдаа бол цулайсан, цулайсан

Төв
Төв

БӨХ ХҮНИЙ ХЭВ ШИНЖИЙГ ХАДГАЛЖ ТӨРСӨН САЙН БАС ШУДАРГА БӨХ ДӨА

Зочин
Зочин

Хангай ч гэсэн 1 түрүүлсэн өг өг

Зочин
Зочин

Дэлхийн тэмцээнээс аваагүйдээ биш Монгол бөхийг Геннест оруулах барилдаанд түрүүлэхдээ өгөх байв даанч дэмжих нутгийнх нь Бямбацогт,Дэлгэрсайхан шиг одон цол тараагчид байгаагүй болохоор ийм хойно авсан нь их юм даа

Холбоотой мэдээ

Back to top button