УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын Бага хурлаар Б.Чойжилсүрэнг явуулах уу

МАН-ын Бага хурлын тов, Г.Занданшатарын Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн дуусах хугацаа нэг өдөр /2026-02-27/ таарч байна.

Хуралдаанаар намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх бөгөөд МАН-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавина. Мөн намын шинэ дүрмийг УДШ-д бүртгүүлсэнтэй холбоотойгоор намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх аж.

Эргэн сануулахад, Өнгөрсөн сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбараа төвхнүүлэх 30 хоногийн хугацаа өгсөн байдаг.

Энэ үеэрээ "Б.Чойжилсүрэнд ДЦС-4 дээр гарсан гэмтлийг арилгах, одоогийн эрчим хүчний асуудлыг шийдэх 30 хоног өгч байна. Хэрэв шийдвэрлэж чадахгүй бол хариуцлага тооцно, өнөөдөр сануулж байна. Өмнө нь ДЦС-3 дээр дэлбэрэлт гарахад 100 хоногийн хугацаа өгч байсныг санаж байгаа байх" хэмээн хэлсэн юм.

Уг хугацаа гурав хоногийн дараа буюу /2026-02-27/-нд дуусна. Тэр үед хэрхэн салбараа өөд нь татах ажил хийсэн эсэх, сайдын суудлаа өгөх үгүйдээ дүн тавиулна гэсэн үг.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

Энэ нөхөр юм хийхгүй дээ. Халаасаа бодохоос өөр бодох юмгүй хүн. Намдаа мөнгө өгөөд сайд болдог нь тодорхой. Салбараа огт мэдэхгүй байж яаж ажил хийж чадах билээ, чаавас

zochin
zochin

choijilsuren UIH d songogdohdoo mungu taraj garsan facebook bichleg baidag ba UBS uls baiguulna gej yaridag nuhur bsandaa

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Поп банди түгжил Тимон баахан пүн пан хийх нь дээ. Их намчирхуу нөхөр байна лээ шүү

Зочин
Зочин

Чойжилсүрэн зовлон яриад гоншигоноод байдаггүй, мундаг хүн болох гээд попроод байдаггүй , болох болохгүйгээ шууд л үнэнийг нь хэлчихдэг тун боломжийн хүн л харагддаг. Хүмүүс баян тарган, иддэг уудаг олигархи гээд л их л муулах. Гэвч төрийн ажлыг хувийнхтайгаа хутгаад байдаггүй, хуралдаж овоорсон шийдэгддэггүй асуудлыг эрэмбэлэн захаас нь барьж аван чимээгүйхэн ш г урагшлуулаад л харагдах юм. Харин ч маш ужигарсан, асуудалтай салбарыг зөв хүнд хариуцуулж гэж боддог шүү. Одоо хэнийг мундаг гэж солих юм. Зүтгүүлээд л хугацааг нь дуусгах нь дээр дээ

Холбоотой мэдээ

Back to top button