Дур мэдэн халаа сэлгээ хийсэн Н.Лхагвадорж Ерөнхий сайдад "өршөөгдөв"

“Сэлэнгэ аймаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ 2026 онд 70 мВт цахилгаан станц ашиглалтад оруулна” хэмээн төрийн ордонд ярьж авсан тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж суудалтайгаа үлдсэн.
“Сэлэнгэ аймагт гангийн үйлдвэр баримаар байна” гэх зэргээр амбицтай яриа хийж явсан түүнийг нэгдүгээр сарын 29-нд ИТХ-ын төлөөлөгчид нь хуралдан огцруулах санал гаргаж, хэлэлцэн дэмжсэн байдаг.
Ингээд түүнийг огцруулах бичгээ Ерөнхий сайд руу хүргүүлсэн боловч Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг огцруулах саналыг хүлээж авах боломжгүй гэх албан хариуг хоёрдугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхонд бичгээр өгчээ.
Учир нь Н.Лхагвадоржийг огцруулах тухайн өдрийн ИТХ-д нийт 41 төлөөлөгч оролцсоноос МАН-ын 5, АН-ын 18, ХҮН намын 1 буюу АН-ынхан олонхиор огцруулахаар зүтгүүлсэн аж.
Уг нь ИТХ-ын сонгуульд МАН-аас 21, АН-аас 19 хүний суудал авсан бөгөөд тухайн үед Н.Лхагвадоржийг олонх болсон МАН-ын төлөөлөгчид АН-ын төлөөлөгчидтэй хэлэлцсэний дүнд заалнаас нэр дэвшүүлж сонгосон юм. Аймгийн АН-ын олонхийн саналд тулгуурласан гэдгээр нь Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад батламжлахыг нам дотор шүүмжлэлтэй хүлээж авч байсан ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүнийг засаг даргаар батламжилсан.
Засаг даргын суудалд сууснаасаа хойш аймаг дахь намын нөхөдтэйгөө таарамжгүй байж ирсэн түүнийг ийн суудлаас нь огцруулахаар “алтан хошуу өргөсөн” ч Ерөнхий сайд саналыг нь хүлээж авалгүй “өршөөгдөв”.
Тэрбээр 2021 оны 11-р сараас хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж буй бөгөөд албан тушаалаа авмагцаа дур мэдэн сумдын засаг дарга нарыг огцруулсан хэмээн ИТХ-аас шүүмжлэл хүртэж, огцруулах асуудал нь хөндөгдөж эхэлсэн юм.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bi ene bolhoor irgediin itgel bur l sulrah yum shig sanagddag
Сэлэнгэ шиг том аймагт ийм зөрчил удаан үргэлжилбэл хөгжилд нь муу нөлөөтэй
ИТХ-аас удаа дараа огцруулах асуудал хөндөгдөж байсан нь зүгээр ч нэг зүйл биш байх
Bi huvidaa uls turuus iluu ajliin ur dungaar ni dugneh heregtei gej bodoj baina
Том төслүүд ярьснаас бодит үр дүн гарсан эсэхийг ил тод тайлагнах хэрэгтэй
ITKh iin shiidverig huleej avahgui bol daraa ni hen ch hariutslaga huleehgui system bolno
Засаг дарга ажлаа хийж чадаж байвал үлдэж болно харин хийж чадахгүй бол солих ёстой энгийн логик
Oron nutgiin irgediin sanal bodol haana yavna ve gej bodogdoj baina
Анх батламжилсан Ерөнхий сайд нь өөр хүн байсан одоогийнх нь хамгаалж үлдээлээ гэдэг улс төрийн үргэлжлэл шиг
Bi ene asuudlaas neg l ih alban tushaal toiroh temtsel harj baina
Аймаг орон нутагт тогтвортой удирдлага хэрэгтэй болохоос ийм маргаан дунд байвал ажил урагшлахгүй
Tuv zasgaas hamaaraltai iim tom shiidveruud oron nutgiin erh medliig bagasgaad baina
Огцруулах санал гаргасан хүмүүс нь ч бас улс төрийн зорилготой байсан уу гэдэг асуулт гарч ирж байна
Bi huvidaa irgediin amidrald naaldah bodit ajil hiisen esehiig ni l harj dugnene
Нэг намын дотоод зөрчил аймгийн ажлыг гацааж байгаа юм биш биз
Ene bol oron nutgiin zasaglal sul baigaagiin tod jishee
Орчин цагийн аймгийн дарга нар гэж иймэрхүү түнтийсэн юмнууд байдаг болжээ!! 1990 оноос өмнөх үеийн жишгээр бол сумын нэг бригадын тоо бүртгэгчийн зиндааны л амьтас юм даа!!!
Юу ч мэдэхгүй мал шдээ. Хайран нутаг минь ийм малаар удирдуулах гэж нээрээ...