12 жилийн өмнө сураггүй болсон MH370 нислэгийн хайгуулын ажлыг сунгахыг Малайзын засгийн газарт уриалжээ
Сураггүй алга болсон Малайзын агаарын тээврийн MH370 нислэгийн зорчигчдын ар гэрийнхэн ням гарагт /2026.03.08/ Малайзын засгийн газарт хандаж мэдэгдэл гаргав. Тэд 12 жилийн өмнө сураггүй болсон онгоцыг эрж хайх ажлыг үргэлжлүүлэхийн тулд "Ocean Infinity" компанитай байгуулсан гэрээгээ сунгахыг хүсэж байна.
Boeing 777 загварын тэрхүү 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжин рүү нисэж яваад сураггүй болсон. Тухайн үед онгоцонд 227 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүнтэй явсан. Тус онгоц нь нисэхийн түүхэн дэх хамгийн том тайлагдаагүй нууцуудын нэг болсон.
Онгоц сураггүй болсноос хойш Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт онгоцны сэгийг олох эрлийн ажиллагааг олон удаа зохион байгуулсан ч нислэгт юу тохиолдсоныг тодорхойлох баримт олдоогүй.
Малайз улс өнгөрсөн жилийн гуравдугаар сард "Ocean Infinity" компанид эрлийн ажлыг дахин эхлүүлэх зөвшөөрөл өгсөн. Гэрээний дагуу хэрэв онгоцны үлдэгдлийг олбол тус компанид 70 сая ам.доллар төлнө. Харин олоогүй тохиолдолд ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж тохиролцсон байна.
Онгоц алга болсон 12 дахь жилийн ойн өдрөөр /2026.03.08/ Малайзын Нисэхийн ослыг мөрдөн шалгах товчооноос (AAIB) мэдээлэл гаргажээ. Тэдний мэдэгдсэнээр, “Ocean Infinity” компани 28 хоногийн турш далайн ёроолын 7,571 хавтгай дөрвөлжин километр талбайг хоёр үе шаттайгаар шалгажээ.Одоогийн байдлаар хайгуулын баг нэгэн зүйл олдоогүй байна. Цаг агаар болон далайн нөхцөл байдлаас шалтгаалж эрлийн ажил хааяа тасалдаж байсан аж. Хоёр дахь шатны ажил нэгдүгээр сарын 23-нд дууссан байна.
Засгийн газар ар гэрийнхэнд нь мэдээллийг тогтмол өгч, шаардлагатай үед шинэ мэдээг хүргэсээр байх болно гэж мэдэгджээ.
Зорчигчдын ар гэрийнхнийг төлөөлөх "Voice370" бүлгийнхэн хэлж буйгаар дэлхийн өмнөд хагаст өвлийн улирал эхэлж, далайн нөхцөл байдал муудаж байгаа тул зургаадугаар сард гэрээ дуусахаас өмнө эрлийн ажил үргэлжлэх магадлал бага байгаа аж.
Ийм учир "Ocean Infinity"-тэй байгуулсан гэрээг сунгах хүсэлтийг хүлээн авахыг тэд засгийн газраас хүсжээ. Мөн эрэлд орох сонирхолтой усад компаниудад ч ижил нөхцөлтэйгөөр боломж олгохыг уриалсан байна. “Voice370” бүлэг "Гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүйгээр хугацааг нь сунгахад л эрлийн ажил сааталгүй үргэлжлэх боломжтой" гэж мэдэгджээ.
"Ocean Infinity" компани өмнө нь эрлийн ажил хийж байсан боловч онгоцны үлдэгдлийг олж чадаагүй юм. Малайзын мөрдөн байцаагчдын 2018 онд гаргасан ослын тайланд онгоцонд яг юу болсон талаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Гэхдээ онгоц зориудаар чиглэлээ өөрчилсөн байх магадлалтай гэдгийг тэд үгүйсгээгүй юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MH370-ийн тухай мэдээ гарч ирэх болгонд үнэхээр сонин санагддаг 239 хүнтэй онгоц зүгээр л дэлхий дээрээс алга болсон мэт байх нь итгэхэд бэрх 12 жил өнгөрсөн ч үнэн нь тодорхойгүй байгаа нь ар гэрийнхэнд нь маш хэцүү байх
Ene hergiig bodhoor orchin ueiin technologi mash hugjsun gej yaridag ch delhiin tom ongots hezee haana alga bolson ni odoo hurtel todorhoigui baigaa ni gaihmaar sanagddag
Ар гэрийнхэн нь 12 жил хүлээж байна гэдэг үнэхээр хэцүү байх тодорхой хариу байхгүйгээр ийм удаан хугацаа өнгөрнө гэдэг хүний сэтгэлд маш хүнд
70 say dollar zovhon olson tohioldолд tulnu gesen geree bol sonin sanagdaj baina gehdee iim tom dalain talbaigaas ongots haij olno gedeg mash hund ajil baih
Нисэхийн түүхэнд ийм том нууц маш ховор байх байх 2014 онд болсон осол одоо хүртэл тайлагдаагүй байна гэдэг үнэхээр гайхалта
Minii bodloor ene ongots sanaatai chiglelee oorchilsen baih magadlaltai gej olon hun yaridag gehdee yagaad tiim zuil bolson ni l hamgiin tom asuult heveer baina