Орон нутаг

Дархан-Уул аймагт сургуулийн гал тогоонд гарч байсан галыг унтрааж, 800 хүүхдийг угаартахаас сэргийлжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт гал гарч байна гэх дуудлага өнөө өглөө 08:25 цагт Гал түймэр унтраах ангид иржээ.

Дуудлагын дагуу найман албан хаагч, хоёр гал унтраах машин 08:29 цагт гал гарсан Дархан сумын шинэ хорооллын 9-р сургуулийн гал тогоонд 12х15 хэмжээтэй уурын жигнүүр шатаж байсныг газар дээр нь унтраан ажилласан бөгөөд утаажилтын бүсээс 800 сурагчийг гаргасан байна.

Гал үүссэн шалтгаан нөхцөл анхан байдлаар хэт олон цахилгаан хэрэгслийг нэг эх үүсвэрт залгаснаас үүдэж гарсан гэв. Галын аюулгүй ажиллагааны хуулийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх процесс үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button