Гадаад мэдээДЭЛХИЙ

Словени улс шатахууны хомсдолын улмаас түлшний худалдааг түр хугацаанд хязгаарлалаа

АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас дэлхий даяар эрчим хүчний хямрал үүсэж, олон оронд шатахууны хомсдол үүсээд байгаа. Тэгвэл Словени улс шатахууны хомсдолын улмаас түлшний худалдааг түр хугацаанд хязгаарлажээ. Зэргэлдээх орнуудаас хил давж шатахуун худалдан авах болон иргэд түлш нөөцөлж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа учир Словени ийм алхам авав.

Хязгаарлалтын хүрээнд хувийн тээврийн хэрэгсэлд өдөрт 50 литр, компани болон фермерүүд гэх мэт түлш илүү шаардлагатай бусад машинуудад 200 литр шатахуун олгох аж. Тус улсын Ерөнхий сайд Роберт Голоб “Словенид хангалттай шатахуун байгаа. Агуулахууд дүүрэн, шатахууны хомсдол гарахгүй гэдгийг баттай хэлье” гэжээ. Словенийн засгийн газар ням гарагт яаралтай хуралдсаны дараа тус улсын хамгийн том газрын тос түгээх компани болох “Petrol”-ийг шатахууны тасалдлыг арилгаж чадаагүй гэж буруутгасан байна. Үүнтэй холбогдуулан шатахууны худалдаа болон чухал дэд бүтцийн менежментийн зөрчилд мөрдөн байцаалт явуулахыг тушаажээ. “Petrol” компани мэдэгдэл хийхдээ шатахуун тасалдсан явдал нь эрэлт гэнэт нэмэгдсэнтэй холбоотой хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button