2019 оноос хойш хүн амын ердийн цэвэр өсөлт тогтмол буурч байна

Дэлхийн хүн амын тоо 1950 оноос хойш гурав дахин өссөн бол нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин таваас 2.25 болж буураад байгаа бөгөөд 2050 он гэхэд 2.1 болох төлөвтэй байгааг тайланд онцолжээ. Харин Монгол Улсын төрөлтийн түвшин 2054 он гэхэд 1.96 болж буурах тооцоололтой байгааг НҮБ-ын тайланд дурдсан байна.
2025 онд Монгол Улсын хэмжээнд 56,695 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3500-аар буюу 5.8хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо тайлагнасан юм. Эндээс харахад хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх оноос 8.1 хувиар буураад байна. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2015 онд төрөлт хамгийн өндөр буюу 82 мянга давж байсан бол 2019 оноос хойш тогтмол буурч байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны тооцооллоор Монгол Улсын хүн ам 2033 он гэхэд дөрвөн сая, 2047-2048 онд таван сая хүрэх төлөвтэй байгааг мэдээлж байсан юм. Гэхдээ жил бүр төрөлтийн хэмжээ энэ маягаараа буурвал дээрх үзүүлэлт 5-6 жилээр хойшлох магадлалтай юм. Хүн амын өсөлтөөс гадна 2040 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл өндөр байгааг эдийн засагчид тодотгож байгаа юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж амьдруулаад байхаар чинь тэгэлгүй яадын. Дээрээ 30н гэр бүл гэсэн мангасуудтай юм чинь Энэ хэдэн гэр бүлийг ...гах хэрэгтэй. Эсвэл ирээдүйд Монгол улс сөнөх хэмжээнд болно.
Зөв шүү дээ. Авилгадаа идэгдсэн энэ улсад хэн хүүхэд төрүүлэхийг бодох юм бэ . Авилгач улс төрчид үр хүүхдүүдээ улс төрлүү оруулж байна. Үе удмаараа бидний толгой дээр сууж улсын мөнгөөр тоглож байхад олон хүүхэд төрүүлж авилгачид тэдний гэр бүл үр хүүхэд ач зээ нарыг тэжээх ажилчин ангийг төрүүлэх шаардлага алга .
Энэ ёстой аюулын дохио шүү!! Хятадууд бол баярлах байх, харин МАН юуу бодож байгаа юм болдоо зайлуул!!!
Ядуу манайх шиг орон битгий хэл ЭЗ нь хүчирхэг тогтвортой байг Солонгос Хятад улсуудад төрөлт буурч байгаа
Hogiin niigem yaduural avilgalaar uls undesee suiruulj bgaagin hariutslagig erh barigch MAN in tsaddaggui olonguudees nehemjilj tatan buulgah hurtel temtseh heregtei
Yaj iim daramtte eelgvi tatwar daatgal nereer ard irgediig shulsaar...awilga heel hahuuli ni tsetseglen hugjsun agaariin bohirdol deed tsegte bga irgedrvvgee chiglesen bish iim tvremgii niigemd hvvhed torvvleel bjiihewd hvn am zvin bodlogo...niigmee tsewerleh agaariin bohirdliin asuudal niigem ediin zasag mongol tugrugiin unalt...geed bvh salbar doroitchloo...iim orchind yun hvvhed turvvleh amia yaj awch yawahuu
Сайн сайн, энэ муу юм биш
Хүн ам цөөрөх тусам чамд сайхан байгаа юм байна тиймүү Арай чдээ !!!!
Өнөө шөнөөс эхлэн сингл хүүхнүүдийг шааж хүүхэд хийцгээнээ.Нэг эрэгтэй 5 хүүхнийг бавж хээлтүүлээд хүн амаа олон болгомой.
Битгий шаагаад бай. Эрчүүд та нар мөнгө олохгүй амьдралыг орвонгоор эргүүлдэг биз дээ ????