ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
1-3 өрөө орон сууцны түрээс 1.3-2.8 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна
Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна. Тодруулбал, нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.9 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны дундаж үнэ 4.5-4.9 сая төгрөг хүрчээ. Харин Хан-Уул дүүрэгт хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт болжээ.
Мөн гуравдугаар сард 1-3 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.3-2.8 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Өрхийн орлогын гуравны нэгийг орон сууц худалдан авах эсвэл түрээслэхэд зарцуулж байвал орон сууц нь иргэдийн худалдан авах чадварт нийцтэй гэж олон улсад үздэг. Харин манай улсад иргэдийн орлоготой харьцуулахад орон сууцны үнэ 2-2.5 дахин үнэтэй байгааг СЭЗИС-ийн судалгаанд танилцуулж байсан юм.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БЗД- т байршил сайтай газарт м2 нь Аль хэдийн 8-9 сая төг болчихсон бгаа л даа.
Авилгалын мөнгөө угаах гэж авилгачид байр худалдаж аваад өндөр үнээр түрээслэж үнэ өсгөж бна Энийг таслан зогсоох хэрэгтэй