185 олон нийтийн цагдаа түрээсийн скүүтерт хяналт тавьж байна
Энэ сарын 10-наас түрээсийн скүүтер, мопед замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Улмаар тус өдрөөс дөрөвдүгээр сарын 19-ныг хүртэлх 10 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осолдож гэмтсэн 102 иргэн иржээ. Үүнээс үзвэл 10 хоногийн хугацаанд 102 иргэн гэмтсэн бөгөөд өдөрт 10 иргэн осолдож эмнэлэгт хүргэгдэж байгаа юм.

Түрээсийн скүүтер, мопед нь хоёр дугуйт тээврийн хэрэгсэлд багтдаг бөгөөд зориулалтын дугуйн замаар зорчино. Хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу автозамын нэгдүгээр эгнээний баруун талын хөвөөгөөр явах дүрэмтэй. Гэтэл скүүтертэй иргэд явган хүний замаар зорчиж, явган зорчигчдод хүндрэл үүсгэж байгаа юм.
Иймд түрээсийн скүүтер, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй байхаар олон нийтийн цагдаа 08:00-24:00 цагт бүх уулзвар дээр ажиллаж байна. Тодруулбал, 185 олон нийтийн цагдааг өдрийн хоёр ээлжээр ажилуулж, түрээсийн дугуйн үйлчилгээнд хяналт тавьж байгаа юм. Цагдаа нар өглөөний ээлж 08:00-14:00 цагт, өдрийн ээлж нь 14:00-24:00 цагт бүх уулзвар дээр эргүүл хийж явган хүний замаар зорчиж түрээсийн скүүтер, мопедтэй иргэдийг зогсоож зохих шаардлагыг тавьж анхааруулах, сануулах зэргээр хяналт тавин ажиллаж байгаа аж. Улмаар алба хаагчид энэ сарыг дуустал түрээсийн скүүтерт хяналт тавьж ажиллах юм байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүс хяналт тавьж анхааруулж байгаа юм алгадоо. Хааяа ганц нэгийг зогсоож харгдах юм. Үүнийг хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй. Амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаад хатуухан хандаж бүрэн зогсоо.
Ямар элэнцгийх нь хяналт байдаг юм? Нөгөөдүүл нь дайрч алчих гээд явган хүний замаар явхад маш түвэгтэй болсон. Үүнийг бүр зогсоо, хоргил.