Төлбөрийн тэнцэл 574.6 сая ам.долларын ашигтай гарчээ
2025 оны мөн үед төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан билээ. Харин 2026 оны эхний улирлын эцсийн байдлаар төлбөрийн тэнцэл 574.6 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт өндөр түвшинд хадгалагдсан нь нөлөөлсөн байна.
Мөн урсгал данс 2025 оны мөн үед 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бол энэ онд 481.2 сая ам.долларын ашигтай гарсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар 15.8 сая тонн буюу 39 хувиар, зэсийн баяжмал 420 мянган тонн буюу 49.4 хувиар, төмрийн хүдрийн биет хэмжээ 1.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 18 хувиар тус тус өссөн нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад голлох үүргийг гүйцэтгэжээ.
Т.БАТСҮРЭН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.