АТГ-аас Нийслэлд түрээсийн скүүтерийг түр хориглох бичиг хүргүүлжээ
АТГ-аас түрээсийн скүүтер түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийг хэрэгслийг явуулахгүй байх албан бичгийг Нийслэлийн засаг даргад хүргүүлжээ. Тодруулбал, нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр баталсан Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх албан бичиг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн байна.
Нийслэлийн засаг даргын дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий 6 аж ахуйн нэгжид олгосон. Тэгвэл тус "энгийн зөвшөөрөл өмнө нь олгогдож байгаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай, зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй" гэж үзэн АТГ-аас албан бичиг хүргүүлсэн байна.
Албан бичгийн хариуд Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва энэ сарын 2-нд "захирамж хүчингүй болгох тухай" захирамж гаргасан байна. Тус захирамжаар А/387 дугаар захирамж, А/552 дугаар захирамжийг тус тус хүчингүйд тооцжээ.
Б.АЗЖАРГАЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.