Гэр хорооллын хашаанд ойн экосистем бүрдүүлж, аяны шувуудыг татагч Ч.Эрдэнэчулуун
"Модоо арчлах зайлшгүй шаардлагатай үед л дээр гишгэдэг. Би өөрөө усалгаа, арчилгаагаа хийнэ. Надаас бусад хүн ногоон паспорт авч байж зүлгэн дээр гишгэнэ дээ. Манай хань ч бараг гишгэхгүй. Эхнэр зүлэг рүү яваад орчихвол бүр баларсан юм болно" хэмээн хошигнох хүмүүнийг Ч.Эрдэнэчулуун гэдэг. Энэ бол түүний 20 гаруй жилийн хөдөлмөр, сэтгэл шингэсэн ойт төгөл юм.
Гэхдээ Богдхан уулын ам эсвэл зуслангийн бүс биш. СБД-ийн 16 хорооны нутаг дэвсгэр. Бидний нэрлэж заншснаар Бэлхийн эх орчмын гэр хорооллын жирийн нэгэн гудамжид өнгөн нэмэн сүндэрлэж буй цэцэрлэгт хүрээлэн юм.
Тэрбээр одоогоос 22 жилийн аав, ээжийнхээ хашааг тохижуулахын зэрэгцээ гэр хорооллын газрын үнэ цэнтэй болгох зорилгоор мод тарьж эхэлжээ. Өдгөө түүний хашаанд бужгар сараана, бэрцэцэг, тарваган шийр, цээнийн ягаа, сибир яргуйжин зэрэг 40-иод төрлийн цэцэг, хус, хуш, шинэс, агч, гацуур, нарс, хуш, говийн улаан сухай, мөнгөлөг жигд, сакура зэрэг 30-аад зүйлийн мод нахиалж байна. Тэдний хашааны 90 хувийг ногоон байгууламж эзэлдэг бөгөөд явган хүн алхахад зориулсан нарийн гэгчийн замаас өөр цемент ховор.
Ч.Эрдэнэчулуун мод тарьж ургуулах явдаа хөрсөнд ганц мод суулгаад орхих нь дуу дулимаг экосистемээр нь хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгожээ. Ингээд дэлхийд шинэ тутам хөгжиж буй ойт төгөл буюу пермакультурын зарчим дээр үндэслэн өөрийн орны нөхцөлд тохирсон төгөл байгуулахыг зорьж яваа нь энэ. Түүний цогцлоосон цэцэрлэгийн үнэр, өнгө үзэмж, хөрс шороо үнэхээр л ойд саатсан мэт мэдрэмж төрүүлнэ.
Зургийг: Г.Золбоо | Байршил: Сүхбаатар дүүргийн 16-р хороо
Тэрбээр Англи, япон, итали цэцэрлэг гэх мэтчилэн гадныхныг дууриахаас илүүтэй "ойт төгөл" буюу пермакультурын зарчим дээр үндэслэн өөрийн орны нөхцөлд тохирсон төгөл байгуулахыг зорьж яваа нь энэ.
Бидний ихэнх нь байгальд ойртохын тулд гэрээсээ гарч ууланд алхаж, хөдөөг зорьдог. Харин Ч.Эрдэнэчулуун байгалийг хашаандаа цогцлоочихоод халуун кофе ууж, шувуу судлалын номоо уншиж сууна. Учир нь, түүний ойт төглийг зорьж ирэх шувуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж.
Мөн биднээр дамжуулан "Сүүлийн жилүүдэд сод тарих сонирхолтой хүмүүс нэмэгдэж байгаа нь сайн. Үндэсний хөдөлгөөн ч хэрэгжиж байна. Гэхдээ арга барил, зохион байгуулалтын хувьд социализмын үедээ гацчихаад байна. Мод тарих 35 үсэг байдаг бол бид А үсэг дээрээ л зогсоод байна. Ерөөс мод тарихыг асар хэцүү зүйл мэт ойлгуулж болохгүй. Ялангуяа, ойт төгөл бол Монгол орны хатуу ширүүн уур амьсгал, төсөв санхүүд зохьцсон хөрсний доройтол, цөлжилийн эсрэг уур амьсгал" гэдгийг уламжилсан юм.
Д.ХАДААН



























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн 1990-ээд оны эхээр гаднаас орчин үеийн электон техник (ТВ, аппарат г.м.) оруулж ирж ГХЯ-ны баруун талд жижигхэн дэлгүүр ажиллуулдаг байсан залуу мөн шиг байна??
Энэ хүн 1990-ээд оны эхээр гаднаас орчин үеийн электон техник (ТВ, аппарат г.м.) оруулж ирж ГХЯ-ны баруун талд жижигхэн дэлгүүр ажиллуулдаг байсан залуу мөн шиг байна??