Иргэд нь нөөцийн маханд дугаарлаж, ордонд Н.Учралыг огцруулах гарын үсгээ тоолцгоосон өдрүүд
Улсын баяр наадам дөхчхөөд буй урин тэнүүн цагаар хотын иргэд нөөцийн махандаа үүрийн таван жингээс эхлэн дугаарлаж байна. Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэв. Харин Төрийн ордонд,
- Гацууртын Н.Чинбат, ХХБ-ны ТУЗ-ийн дарга сахал Д.Эрдэнэбилэг нарын лоббигоор Ноён уулын тусгай хамгаалалттай газар нутгаас таслан авч, алт олборлох,
- Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээрх гаарч байхад Оюутолгойг АМНАТ-өөс тодорхой хугацаанд чөлөөлөх Г.Дамдиннямын лоббитой хуулийн төсөл,
- Ирээдүйд боловсрол, нийгмийн зааг ялгааг залуу үеийнхэн дунд үүсгэх асар их хохиролтой хуулийн төсөл болох малчдын хүүхдийг I-II ангид нь онлайнаар сургах зэрэг агуулгууд хэлэлцэж сууцгаана.
Н.Учралтын тэргүүлсэн Засгийн газар эдүгээ 100 хоногийнхоо босгыг даваагүй байна. Үндсэндээ ТӨХК-иудын шинэчлэл, тэтгэврийн зөрүүний чиглэлд залуу Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд илүү төвлөрсөн гэж харагдлаа. Нэг ёсондоо нийгмийн шинж чанартай агуулгуудад анхаарлаа хандуулахыг чухалчилсан гэсэн үг.
Намар гэхэд л цалингаа, тэтгэврээ тавьж чадахааргүй болох эрсдэлд эдний Засгийн газар нүүр тулж буй. Тиймээс урьдчилж татвар авах замаар Ноён уулын тусгай хамгаалалттай хэсгээс хувийн хэвшлийнхэнд жаахныг өгье гэхэд л нийгмийн шүүмжлэлд уначхаж байна. Төсвөө яаж нөхөх чиглэлд төвлөрөх зуур Г.Дамдинням жишээ нь яг Рио Тинтод зориулсан хуулийн төсөл сугавчилж оруулж ирээд шахчих жишээтэй.
АН-ын цуглуулсан Засгийн газар огцруулах хүсэлт 40 хүрснийг сөрөг хүчин зүгээр ч нэг зарлачихгүй ээ.
Тэд Засгийн газрыг унагахад бэлэн байгаагаа ингэж мэдэгдэж байгаа юм. Нөгөө талд гадагшаа гарчхаад буй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, энд 30-ын бүлгээ ахалж үлдсэн Д.Амарбаясгалан нар ч наадмаас өмнө дуугүй сууж байгаа гэдгээ зарлахыг хүсэж л байгаа.
Ийм байдлаар хаврын чуулган завсарлахаас өмнө Н.Учралын Засгийн газар намар жаахан тэвээрэг өгөх хуулийн төслүүдээ шахаж, зөрүүлээд танхимыг нь огцруулахад бэлэн буй мессежүүдтэй тулчхаж байна. Нөгөө талд өнөө маргаашгүй чуулган хаах цагаар УИХ-ын гишүүд нь элдэв хуулийн төслийн лоббид өртөж, нийгмийн гадаах амьдралаа ор тас мартацгаав.
Энэ өдрүүдийн улс төрийн хүрээнд нийтэд арай таалагдмаар хоёр сэдэв гарсан нь Засгийн газрын тэргүүн Н.Учрал зам дагуух CU сүлжээ дэлгүүрийн нээлтэд оролцож, Ерөнхийлөгч Оюутолгойн асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулж, Г.Дамдинням нарыг "Аятайхан байх" сэрүүлэг өгсөн явдал байв.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмний амьдрал хэцүү байхад төр бодит асуудлаа түрүүлж шийдэх хэрэгтэй
Yag unen heljee
Нөөцийн маханд дугаарлаж байгаа дүр зураг үнэхээр харамсалтай
Zasag ajlaa sain hiih heregtei
Улс төрийн хэрүүлээс илүү иргэдийн амьдрал чухал
Ноён уултай холбоотой асуудлыг маш нээлттэй тайлбарлах хэрэгтэй
Иргэдийн бухимдал нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна
Harin ch asuudal ih baina daa
Олон асуудал нэг дор давхацчихсан юм байна
Hun bolgon l amidralaa bodoj baina
Зөвхөн шүүмжлэх биш шийдэл ч хэрэгтэй
Naadmiin umnu iim ih margaan hereggui l yum
Төр иргэдийнхээ итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал
Ymar ch baisan unen hudliig ni tsag haruulah bh
Ajil hiij baigaa humuusiig bas harah heregtei
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө
Ман 90 онтойгоо ард түмэндээ эргэн ирж мах магнаг боллоо
mahiig ni hurtel zaraad tonood idsen bhdaa yahav dee tanai nam ulaan mahnii buzar tussan bhoo aliin hediin
Учрал ажил хийх хүн биш юм бна. Эртхэн огцруулж туршлагатай хүн тавь.
Намрааас цал н өгч чадахгүй юм бол үхсэнэээ хиииж зүгээр байгаа явган зам бордюүрааа хужаагаас зөөөж сольж хөрөнгө мөнгө үрдэг шуналын бузрууд вэ