НИЙГЭМНийгэм мэдээ

Яармагийн шинэ гүүрэн дээр гарсан ослын улмаас нэг иргэн амиа алджээ

Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо буюу Яармагийн шинэ гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарч нэг иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газар өглөөний 07:45 цагт зам тээврийн ослын үеэр хүн хавчуулагдсан гэх дуудлага бүртгэгдсэн.

Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход "Toyota Prius" маркийн хоёр автомашин мөргөлдөж, нэг иргэн хавчуулагдаж, нэг иргэн нас барсан байсныг гаргаж эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Одоогоор ослын шалтгаан юунаас болж гарсан гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button