Нийгмийн

С.Чулуунбаяр: Наадамд морь мордуулах нь тоглолт болох гэж байгаа юм шиг мэдрэмж өгдөг

"ICE TOP" хамтлагийн дуучин "Kobe" буюу С.Чулуунбаярынд зочиллоо. Тэдний гэр бүл хөдөөгийн буйдхан сууриныг зорьж, гүү сааж, морь уяж амар амгалан амьдрах болсон. Биднийг очих үеэр С.Чулуунбаяр хурдан морьдоо уяж, гүүгээ барьж айргаа исгэчихсэн, "маргааш наадамтай" хэмээн завгүй байсан юм.

Видео:

Түүнийг наадамд уралдах морьдынхоо "ажил"-ыг хийх зуур цөөн хором ярилцаж амжсан юм. Бидний яриа ингэж эхлэв.

-"Хип, хопоор" олон жил амьдарсан хүн гэнэтхэн хөдөө гарч, адуу маллаж, морь уяад эхлэхээр хүмүүс гайхаж байгаа байх. Хөдөөг зорих болсон нь гэнэтийн шийдвэр байв уу?

-Олон шалтгаан байгаа. Удаан бодоод байх шаардлаггүй байгаагүй. Багадаа адуутай болохыг мөрөөддөг байсан юм. Түүнийгээ биелүүлэх цаг нь болсон учраас хөдөөг зорьсон. Өвөөгийнхөө "давхан саран" адууны тамгийг олсон, найз нөхдын бэлгэлсэн адуу олон болсон, хөдөө амьдрах цаг хугацаа нь ч таарсан.

-Танай зуслан үнэхээр амгалан, тайван юм. Ийм байгальд өглөө адуунд мордох ямар мэдрэмж байдаг вэ. Уран бүтээлч хүнийг хөглөхөөр хангай юм?

-Анир чимээгүй, нам гүм, байгалийн хамгийн сайхан өнгө төрх, сонсогдох бүхий л зүйлс үүрээр нар мандахтай зэрэгцдэг. Хөдөө амар тайван, амгалан сайхан. Адуунд мордох мэдрэмжийг би хэлэхээс илүүтэйгээр хүмүүс өөрсдөө яваад мэдэрсэн нь дээр байх. Адуу хурааж үзээгүй хүн миний хэлэхийг ойлгохгүй биз.

-Адуу хэр түшигтэй, хань бараатай амьтан байна. Өмнө та "адууг ойлгох арай болоогүй байна" гэж байсан. Одоо ойлгосон болов уу?

-Адуу миний анд нөхөр болж, олон шинэ найз нарыг бий болгосон. Үнэхээр түшигтэй амьтан болоод л төрийн сүлдэд заларсан байж таарна. Ойлгохын тухайд ийм хурдан ойлгох боломжгүй байх. Хугацаа хэрэгтэй.

-Таныг уран бүтээлээ туурвиж байгаа гэж сонссон. Боогий ахын фенүүд удахгүй адууны тухай уран бүтээл сонсох уу?

-Унаа морины тухай дуу хийж байгаа. Цаг нь болохоор цацах байх. Хөдөө амьдарч буй залуусын хамгийн гол түшиг, бүхий л ажлыг хайртай унаа морьд нь "нугалдаг". Эцэст нь нийт уяачид, наадамчин олондоо удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Сайхан наадаарай.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хотын амьдралаас хөдөө рүү ингэж зоригтой шилжсэн нь гоё санагдлаа

Зочин
Зочин

Saihan amidral yum aa hun uuruu durtai zuilee hiij bga ni medregdej bn

Зочин
Зочин

ICE TOP-оос ийм амьдрал руу орсон гэхээр сонирхолтой юм

Зочин
Зочин

Naadamd mori morduulah medremjig oilgoh humuus l oilgono doo

Зочин
Зочин

Naadamd mori morduulah medremjig oilgoh humuus l oilgono doo

Зочин
Зочин

Huduu amidral hund ih yum ugdug gedeg unen bh

Зочин
Зочин

Хүссэн амьдралаараа амьдарч байгаа хүн жаргалтай харагддаг

Зочин
Зочин

Mori bol mongol hunii hamgiin tom uv soyol shuu

Зочин
Зочин

Айраг исгээд морь уяад амьдрах ч гоё амьдрал байна даа

Зочин
Зочин

Наадам дөхөхөөр ийм яриа бүр гоё мэдрэмж төрүүлдэг

Зочин
Зочин

Hotiin shuugeenees holdoh ni zarim hund hamgiin zuv songolt

Зочин
Зочин

Moritoi holbootoi duu ni garval sonsoj uzne ee

Зочин
Зочин

Huduu amidarch uzsen hun l iim yarih bh daa

Зочин
Зочин

Naadam bol zugeer neg arga hemjee bish shuu

Зочин
Зочин

Морьтой хүн өөр л тайван болчихдог юм шиг санагддаг

Холбоотой мэдээ

Back to top button