НИЙГЭМНийгэм мэдээ

Вьетнам Улсын цагдаагийн морьт эргүүлд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны хамтын ажиллагааны хүрээнд одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 онд нэгдүгээр сард Монголоос 105 агтыг Вьетнамд үүрэг гүйцэтгүүлэхээр явуулж байсан юм. Зургаан жилийн хугацаанд албан үүргээ амжилттай гүйцэтгэн "Тэтгэвэрт" гарсан монгол морьд үндэснийхээ баяр наадмын өмнөхөн эх орондоо ирээд байна.

Вьетнамчууд монгол морийг эзэндээ ээлтэй, үүрэг гүйцэтгэхэд хамгийн төгс гэж тодорхойлдог байна. Мөн монгол морьдыг уналга эдэлгээнд хэрэглэхээс гадна морьт парадыг нь нийслэлийнхээ төв талбайдаа зохион байгуулж, монгол морины гайхамшгийг сурталчилдаг байна.

Зургийг сошиалаас авав


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button