47.9 саяас эхлэх шинэ SUV сонголтууд

Дэлхийн автомашины зах зээлд технологи, аюулгүй байдал, чанар, үнэ цэнийн тэнцвэрээрээ танигдсан GEELY брэндийг Монгол Улсад Таван Богд Трейд ХХК албан ёсоор импортлон, хэрэглэгчдэд хүргэж байна.
GEELY нь Volvo Cars-ийг эзэмшдэг Geely Holding Group-ийн автомашины брэнд бөгөөд Volvo-той хамтран хөгжүүлсэн инженерчлэл, платформын туршлага нь тус брэндийн шинэ үеийн загваруудад технологийн чухал суурь болж байна. Аюулгүй байдлаараа дэлхийд танигдсан Volvo-ийн инженерчлэлийн туршлага, Geely-ийн технологийн хөгжүүлэлт хосолсноор хэрэглэгчдэд илүү найдвартай, ухаалаг, үнэ цэнтэй автомашины сонголтыг санал болгодог.
Өнөөдөр Geely Showroom-д Coolray Lite, Atlas, EX5 EM-i, 100 хувь цахилгаан EX5, Monjaro, Cityray зэрэг SUV загварууд бэлэн байгаа бөгөөд хотын өдөр тутмын хэрэглээ, гэр бүлийн аялал, цахилгаан болон hybrid хэрэглээнд нийцсэн өргөн сонголтыг бүрдүүлж байна.
GEELY автомашинууд нь Монголын өвлийн нөхцөлд 4 жилийн хугацаанд туршигдсан төдийгүй хүйтний улиралд найдвартай асаалт, өдөр тутмын тогтвортой хэрэглээг хангахаар шалгагдсан нь Монгол хэрэглэгчдийн хувьд чухал давуу тал болдог юм.

Geely Coolray Lite
Geely Coolray Lite хотын өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой авсаархан SUV загвар бөгөөд 47.9 сая төгрөгийн үнээр санал болгож байна. Тус автомашин нь үндсэн тоноглол, аюулгүй байдал, шатахуун зарцуулалтын хэмнэлтийг боломжийн үнэтэй хослуулснаараа онцлог.
Coolray Lite нь 1.5 литрийн хөдөлгүүр, 6 шатлалт автомат хурдны хайрцагтай, дундаж зарцуулалт нь 7.0 л/100 км. Мөн урд хоёр суудал болон жолооны хүрдний халаалт, алсаас асаах горим, ABS, EBD, ESC, TCS аюулгүй байдлын систем, Cruise Control, ухрахын камер, хойд мэдрэгч, LED өдрийн гэрэл, 16 инчийн хөнгөн цагаан обуд, арьсан суудал, Bluetooth болон USB холболттой 8 инчийн мэдрэгчтэй дэлгэцээр тоноглогдсон.

Geely Atlas
Geely Atlas загвар Наадам хүртэлх хугацаанд 99 сая төгрөгөөс 86.9 сая төгрөг болж хямдарсан байна. Өргөн салон, хүчирхэг хөдөлгүүр, 4 дугуй хөтлөгч болон ухаалаг аюулгүй байдлын системүүдээрээ Atlas нь гэр бүлийн болон аяллын хэрэглээнд тохиромжтой SUV юм.
Тус загвар нь 2.0Т turbo хөдөлгүүр, Aisin 8 шатлалт автомат хурдны хайрцагтай бөгөөд 0-100 км/ц хурдыг 8.2 секундэд авах хүчин чадалтай. Шатахуун зарцуулалт нь 100 км-т 8.3 литр.
Atlas нь урд автомашинаа автоматаар дагах, аюулын үед автоматаар тоормослох, хөдөлгөөнт объектыг тооцоолж тоормослох, автомат эгнээ барих, замын тэмдэг таних зэрэг жолоодлогын туслах системүүдтэй. Мөн CN95 салоны агаар цэвэршүүлэх систем, 72 өнгөөр солигдох гоёлын салоны гэрэл, HARMAN™ INFINITY 9 чанга яригчтай дууны систем, утасгүй цэнэглэгч зэрэг тав тух, технологийн шийдлүүдийг багтаажээ.

Geely EX5 EM-i
Geely EX5 EM-i нь цахилгаан болон бензин хөдөлгүүр хосолсон технологиор шатахуун хэмнэлт, холын зайн хэрэглээ, тав тухыг нэгтгэсэн SUV загвар юм.
Тус загвар нь 100 км замд 3.83 литр бензин зарцуулсан үзүүлэлтээр Guinness World Records-д бүртгэгдсэн нь хэмнэлттэй ажиллагааг олон улсын түвшинд баталгаажуулсан үзүүлэлт юм. Иймд EX5 EM-i нь шатахууны хэрэглээг бууруулахын зэрэгцээ өдөр тутмын болон холын замын хэрэглээнд уян хатан шийдэл санал болгож байна.

100 хувь цахилгаан Geely EX5
Geely EX5 нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, шинэ үеийн SUV загвар. Шатахуун хэрэглэхгүй, ашиглалтын зардал бага, байгальд ээлтэй шийдэл эрэлхийлж буй хэрэглэгчдэд тохирохоос гадна ухаалаг технологи, тав тухтай салоноороо онцлог.
Өдөр тутмын хотын хэрэглээ болон ирээдүйн цахилгаан хөдөлгөөний чиг хандлагад нийцсэн энэхүү загвар нь GEELY брэндийн технологийн шинэчлэлийг илэрхийлж байна.

Geely Monjaro
Geely Monjaro нь хүчирхэг хөдөлгүүр, AWD хөтлөгч, тав тухтай салон болон жолоочид туслах аюулгүйн системүүдийг хослуулсан дээд зэрэглэлийн SUV юм. Хотын болон хөдөө орон нутгийн замд тогтвортой, тав тухтай жолоодлого санал болгодгоороо давуу талтай.
Monjaro нь 1,969 cc багтаамжтай хөдөлгүүр, 235 морины хүч, AWD хөтлөгч, Aisin 8 шатлалт автомат хурдны хайрцагтай. 0-100 км/ц хурдыг 7.7 секундэд авах хүчин чадалтай бөгөөд шатахууны дундаж зарцуулалт нь 100 км-т 13.2 литр.
Аюулгүй байдлын хувьд Brake Assist, Lane Change Assist, Blind Side Detection, Rear Collision Warning, Highway Assist Base, Adaptive Cruise Control, AutoHold, Hill-Assist Control, Downhill-Assist Control зэрэг системүүдээр тоноглогдсон нь жолоодлогын тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.

Geely Cityray
Geely Cityray нь спортлог дизайн, хотын хэрэглээнд тохирсон хэмжээ, технологийн шийдлээрээ ялгардаг SUV загвар юм. Өдөр тутмын хэрэглээ, залуу гэр бүл, идэвхтэй амьдралын хэв маягт нийцсэн сонголт болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.