НИЙГЭМНийгэм мэдээ

Замын төлбөрөө 30 хоногт төлөөгүй бол 0.5 хувийн алданги тооцно

Олон улс болон улсын чанартай хот хоорондын авто замын төлбөр авах бүх цэгийг 2026 оны зургаадугаар сараас эхлэн бүрэн цахимжуулж дууссан байна. Замын төлбөрийн системийг 2022 оноос хойш үе шаттай цахимжуулсан ч иргэд үүссэн нэхэмжлэлийг хугацаанд нь төлөхгүй байх зөрчил түгээмэл байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 420 мянга гаруй тээврийн хэрэгслийн 20 орчим тэрбум төгрөгийн замын төлбөр дутуу байгаа аж.

Үүнээс 2,183 иргэн, аж ахуйн нэгж 500 мянгаас 1 сая төгрөгийн, 637 тээврийн хэрэгсэл эзэмшигч 1 сая төгрөгөөс дээш хэмжээний өртэй байна. Зам, тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмын дагуу жолооч нар төлбөрийн үлдэгдэлтэй байсан ч цэгүүдээр 20 хүртэл удаа саадгүй нэвтрэх эрхтэй. Харин үүнээс олон удаа төлбөрөө төлөлгүй зорчвол 21 дэх удаагийн нэвтрэлтээс эхлэн замын цэг дээр тээврийн хэрэгслийг саатуулж, өрийг бүрэн барагдуулах арга хэмжээ авахаар зохицуулжээ. Мөн цахим нэхэмжлэл үүссэнээс хойш 30 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох журам үйлчилж байна.

Иймд баяр наадам, зуны амралт, аяллын үеэр иргэдийг замын төлбөрөө тухай бүрд нь ezam.mn, e-Mongolia, e-Barimt, Autobox, HiPay, Gerege, SocialPay, QPay, Toki, Most Money зэрэг цахим аппликейшн ашиглан шуурхай төлөхийг албаныхан уриаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зүйтэй
Зүйтэй

Алдангитайгаа цуг хамтад нь заавал төлүүл, төлөхгүй бол жолооны эрхийг цуцал!

Back to top button