Орон нутаг

ЦЕГ: Төв аймагт гарсан зам тээврийн ослын улмаас 35 настай эмэгтэй болон хоёр хүүхэд амиа алдлаа

Үндэсний баяр наадмын өдрүүдийн амралтаар орон нутагт зам тээврийн осол гарч, гурван иргэн амиа алдсан талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Тодруулбал цагдаагийн байгууллага "Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна" гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулахад энэ долоодугаар сарын 15-ны 21:02 цагт Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрийн 215 дахь км-ийн орчимд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж урьдчилсан байдлаар 35 настай эмэгтэй болон хоёр хүүхэд ослын газарт нас барсан байна.

Хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж ослын шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоохоор ажиллаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хар архичин ллар үхээд бусд нь амьд үлдчихгүй

Холбоотой мэдээ

Back to top button