НИЙГЭМСПОРТ

11 аймаг, гурван дүүргийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн сорьцын шинжилгээ үргэлжилж байна

2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, мөн 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг энэ сарын 13-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтэд амжилттай хүлээлгэн өгч эхнээсээ шинжилгээний хариунууд ирсэн.

Орон нутгийн баяр наадмын допингийн шинжилгээний тухай: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна” гэж заасны дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага орон нутгийн баяр наадам зохион байгуулах хороодтой хамтран допингийн хяналтын ажиллагааг хэрэгжүүлдэг.

2026 оны 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн баяр наадмаас нийт 84 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан. Эдгээрээс 68 сорьцын шинжилгээний хариу 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад цахим шуудангаар ирсэн.

Одоогийн байдлаар Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон Багануур, Багахангай дүүргийн сорьцын хариу бүрэн ирсэн бөгөөд хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Харин Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймаг болон Налайх дүүргийн нийт 16 сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Үлдсэн сорьцын шинжилгээний хариу бүрэн ирсний дараа үр дүнг нэгтгэн олон нийтэд албан ёсоор мэдээлнэ гэж Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button