Н.Учралын шийдвэр инфляцыг өдөөж, тэтгэвэр 200 мянгаар нэмэгдсэн ч нийтээр худалдан авах чадвар муудна
Н.Учралын Засгийн газар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн учир тодотгол өргөн барихаас аргагүй нөхцөлд ороод буй. Хавар төсвийн тодотголыг өргөн барина гэж байсан ч Засгийн газар огцорчхож мэдэх дээсэн дөрөөн дээр байсан учир Н.Учрал өргөн барьж зүрхлээгүй.
Харин энэ удаад ирэх оны төсвийг өргөн барихаас урьтаж тодотголыг урьтаж бариад, араас нь 2027 оны төсвийг өргөн барихаар болжээ.
“Төр зардлаа танана” гэх лоозонтой 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьсныг задлан харцгаая.
Нийт 1,4 их наяд төгрөгийг хэмнэхээс урсгал зардлыг 433 тэрбумаар, ингэхдээ
- Засгийн газрын урсгал шилжүүлгийг 67.6 тэрбум,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 49.7 тэрбумаар
- Нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр хураамжийг 40 тэрбумаар
- Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшууллыг 26.6 тэрбумаар
- Бараа үйлчилгээний бусад зардлыг 24.4 тэрбумаар
- Норматив зардлыг 14.5 тэрбумаар
- Татаасыг 9.1 тэрбумаар
- Эд хогшил, урсгал засварын зардлыг 8.9 тэрбумаар
- Бусад ажил олгогчооч олгох бусад тэтгэмж, урамшууллыг 5.1 тэрбумаар
- Хангамж бараа материалын зардлыг 4.1 тэрбумаар
- Томилолт, зочны зардлыг 1.7 тэрбумаар
- Байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 0.5 тэрбумаар буюу нийтдээ 216 тэрбумаар бууруулна гэжээ. Мөн үүн дээр “бууруулах шаардлагатай бусад зардал” гэх нэрээр 217 тэрбум төгрөгийг танахаар болсон аж. Энэ бол Засгийн газраас харуулсан РРТ дээрх ил тоо. Гэвч ямар байдлаар ямар сайдын төсвийн багцаас, хэдий хэр хэмжээний зардлыг хэрхэн хасаж буй нарийн бөгөөд жинхэнэ тоо сайдын ширээн дээр л бий байх.
Уг нь энэ сарын 5-нд Засгийн газрын тогтоолоор төсвийн санхүүжилтийн эрэмбэ дарааг гаргасан. Ингэхдээ шаардлагатай зардлуудын дарааллыг тогтоохдоо, зайлшгүй санхүүжүүлэх зардал дотор СОР17 хурлын зардлууд шингэж яваа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2.2 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, энэ зардлыг тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулна гэсэн мөртлөө өндөр дүнтэй, төсөвт суугдаагүй зардлууд нь санхүүжигдээд явж байгаа гэсэн үг.
Гэтэл цаана нь төсөв 800 тэрбумын алдагдалтай үлдэнэ. Уг нь нь энэ онд нүүрс болон зэсийн экспортын орлого түүхэн дээд хэмжээндээ хүрч 4.8 тэрбум ам.доллароор өссөн. 2025 оны өдийд нүүрсний экспортын орлого 2 тэрбум ам.доллароор буурч байлаа.
Эдийн засгийн ийм таатай боломжийг урт хугацаанд хадгалахын оронд шууд инфляцын өсөлтийг өдөөх, эргүүлээд бага орлоготой иргэдийнхээ халаасыг тэмтрэх шийдвэр гаргав.
Энгийндээ бол ийм. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 49.7 тэрбумаар, төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшууллыг 26.6 тэрбумаар бууруулснаар бас л нийгмийн нэг бүлгээс хассан зардлаа нийгмийн өөр нэг бүлэг рүү шилжүүлэх буюу нэгийнх нь халаасаас нөгөө рүү нь авч хийж байгаа шийдвэрээ төрийн зардлын хэмнэлт, таналт гэж тайлбарлаж буй нь харамсалтай.
Засгийн газарт ерөөсөө инфляцыг намжаая, бага орлоготой иргэдийнхээ орлогыг хамгаалъя гэсэн бодлого, шийдвэр алга. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь үндсэндээ үүнийг дагаад хувийн хэвшлүүдэд ч цалингаа нэмэх шаардлага тулгарах буюу ингэснээр татварын орлого өснө гэх хүлээлт.
Засгийн газрын дараалсан шийдвэрүүдийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт тогтворжих биш саарч, инфляц өдөөгдөнө гэсэн үг. Оны төгсгөл гэхэд инфляц улсын хэмжээнд 15 хувийг давах нь тодорхой байна. Хэрвээ тийм гэвэл тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн зэрэг нь ердөө бэлэгдлийн шинжтэй болно.
Хариуд нь харин бид хүнс, бараагаа өмнөхөөсөө хэд дахин өндөр үнээр худалдаж авах ч цалин өсчихсөн юм шиг мөртлөө л амьдралд хүрэлцэхгүйн зовлонг мэдэрнэ л гэж ойлгох ёстой юм. Нөгөө талд Засгийн газар өөрөө ийм богино зайн шийдвэрүүд гаргаж буйд Монголбанк хариу барья гэвэл бодлогын хүүгээ дахиад ч нэмнэ. Нэмбэл иргэдийн банк, ББСБ-аас авах зээлийн хүү нэмэгдээд явчихна.
Уг нь эдийн засгаа тогтворжуулаад, инфляцын өсөлтийг саарсны дараа үе шаттайгаар нэмэгдүүлээд явах боломж байсан уу, байсан. Харин ийм боломжийг МАН, Н.Учралын Засгийн газар ахмадууд, төрийн албан хаагчид зэрэг сонгуулиар өөрсдөд нь санал өгөх гол субъектууд гэж харж, чиглэсэн шийдвэр гаргаж байгаа нь илт.
Эцэстээ Засгийн газрын ийм шийдвэр болгоны төлбөрийг бид кг мах, ширхэг талх, төлөх татвар дээрээ илүү нэмж төлнө гэдгийг ойлгоосой.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Инфляц өсөөд байхад цалинг нэмсэн нэртэй ч бодит худалдан авах чадвар буурвал иргэдэд ашиггүй л шийдвэр болно
Төсвийн алдагдлаа бууруулахын зэрэгцээ инфляцыг хөөргөхгүй байх бодлого хамгийн чухал санагдаж байна, тоонуудыг ил тод тайлбарлах хэрэгтэй
Tetgever nemegdsen ch huns baraanii une ni tuunees iluu usvul ahmaduudad bodit demjleg bolj chadahgui shuu
Төрийн зардал танана гэдэг нэрийн дор аль зардлыг яг хаанаас хасаж байгааг иргэдэд нарийн харуулах шаардлагатай
Inflyatsiig barikhgui bol tsalin nemsen ch amidral deer medregdeh nuluu ni baga baih magadlaltai
Эдийн засгийн өсөлт, экспортын орлогын боломжийг богино хугацааны шийдвэрээр үр ашиггүй зарцуулахгүй байх нь чухал байна
Цалин нэмэхээсээ илүүтэй үнийн өсөлтийг хазаарлах бодлого зэрэг явах ёстой юм биш үү
Turiin tosov deer heden tugrug hasaj, heden tugrug nemej baigaagaas iluu ene shiidver irgediin amidrald yamar nuluutei ve gedeg ni chuhal
Тэтгэвэр 200 мянгаар нэмэгдэх нь өөрөө сайн мэдээ боловч үнэ өсөөд байвал нэмэгдлийн бодит үнэ цэнэ буурна гэдгийг тооцох хэрэгтэй
Инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй эсэхийг Засгийн газар, Монголбанк хоёр маш тодорхой тайлбарлах хэрэгтэй
Төсвийн сахилга бат гэдэг нь нэг хэсгийн зардлыг хасаад нөгөө хэсэгт нь шилжүүлэхээс илүү өргөн ойлголт шүү
Mongolbank bodlogiin huugee dahin nemekh shaardlaga garval zeeltei irgeded bas neg tom daramt bolno
Төсвийн тодотголын бүх тооцоог олон нийтэд ойлгомжтой байдлаар задлаад тавьчихвал ямар зардал үнэхээр танагдсан нь тодорхой болно
Ene jil exportiin orlogo sain baigaa ued urt hugatsaand ulsiin sanhuugaa togтвortoi bailgah tal deer iluu anhaarah heregtei
Төсвийн алдагдлыг бууруулах зорилго зөв ч хаанаас танаж, юунд зарцуулж байгаагаас шийдвэрийн чанар харагдана