Нийгэм мэдээ

Өнхөрч байсан машинд мөргүүлж бэртсэн хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай, эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дэлгүүр орохоор машинаасаа буусан байх үед машин өнхөрч, 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтсэн болох нь тогтоогдоод байна. 

Уг хэргийг үргэлжлүүлэн Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Иргэд, жолооч Та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, тээврийн хэрэгсэлээ зогсоолд байрлуулахдаа хөдөлгүүрийг унтрааж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү. 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Хаа сайгүй ялангуяа гэр хороолол

Холбоотой мэдээ

Back to top button