НИЙГЭМ

Г.Хонгороо: 77 насандаа өв уламжлалаа таниулан, сургаж сургаа нь амьд явсны аз тохиол

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өргөн дэлгэр үүдээ өчигдөр нээлээ. Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж буй тухайн арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж, ирж оролцож буй өвлөн тээгч нар болон үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн хөл тасралтгүй нэмэгдсээр байлаа.

Энд 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн төлөөлөл цөм өөр өөрсдийн онцлогоо шингээсэн ахуй, бүтээл, дуу хуур, бүжиг, тоглолтоо толилуулсаар. Ховд аймгийн гэрээр зочиллоо. Зэргэлдээ барьсан хоёр гэрийн дунд таван эрдэнийнхээ хялгас, ноосоор урлан бүтээсэн гэрийн оосор бүчийг эгнүүлэн тавьсан харагдана. Энэ бүгдийг 77 настай Г.Хонгороо гэх өвлөн тээгч урлан бүтээжээ. Түүнтэй ийн ярилцав.

"Би Ховд аймгийн Жаргалант сумаас ирсэн. "Торгон гогцоо" ААН-ийн эрхлэгч хийдэг. Энэ жилийн Нүүдэлчин наадамдаа өв соёлоо дээдлэн буянт малынхаа үс ноосоор урласан бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Хурганы хөгнө, зэл, ачааны тэмээний аргамж, гэрийн оосор бүч гэх мэт ноосоор урлаж болох бүхийл хэрэгцээний зүйлсийг авч ирж, олондоо таниулан сууна. Дан ганц зааж сургах гэхээс илүүтэйгээр өөрийн мэдэхгүй зүйлсээ залуу хойч үеэсээ сурах хүсэлтэйгээр энэ наадамдаа гурав дахь жилдээ оролцож байна.

Өмнөх удаад "Сариг тэх наадуулж" эл наадамдаа оролцож байсан бол энэ удаад өөрийн насаараа урлаж ирсэн бүтээлүүдээ дэлгэн тавьж, сонирхсон нэгэнд нь зааж суух үнэхээр сайхан санагдаж байна. Нүүдэлчин монголыг малгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Иймд мал сүргээ хайрлан гамнаж өсгөх, малаас гарсан баялгаар юу хийж болдгийг газар дээрээс нь харуулах зорилгоор утас ээрэх, томох бүх материалтайгаа л сууна"

-Эл урлалаа насаараа хийсэн тухайгаа та дээр дурдлаа шүү дээ. Яг хэдэн жил малын ноосоор бүтээл урлаж байна вэ?

-Би 12 настайгаасаа буюу дөрөвдүгээр ангиа төгсөж мал маллаж эхэлсэн цагаасаа хойш л энэ ажлаа эхлүүлсэн хүн. Тэгэхлээр 64 жил таван малынхаа буянаар аж амьдралаа залгуулж ирсэн байна шүү дээ. Миний хийсэн оосор бүч, ноосон бүтээгдэхүүн цөм 30-40 жилийн эдэлгээг даана.

-Хүмүүс таны урлалыг хэр их сонирхож байна вэ?

Гадаад дотоодын хүүхдүүд дээс томох, утас ээрэхийг заалгаж, сураад явж байгааг харах үнэхээр сайхан байна. Ерөөс ядрах зүйл алга байна. Харин ч нэг насанд тохиосон аз юм шиг санагдлаа. Нэг хүүхэд ч гэсэн тугалын хүзүүвч, хурганы хөгнө гэж юу байдгийг мэдэж авч байна. Өдөр тутамдаа байнга хэрэглэхгүй ч гэлээ нэг сурсан, санаандаа багтаасан эрдэм хүний ой тойноос гардаггүй. Энэ өв соёлоо таниулсандаа л баяртай байна.

-Та ээжээсээ энэ бүхнийг өвлөн тээсэн гэж дурдлаа. Үр хүүхдүүд нь танаас ч мөн өвлөн авсан байх. Тэднээс гадна олон шавьтай, урлал дээр тань захиалга ихтэй байдаг тухай дуулсан?

-Манай хүүхдүүд цөм энэ эрдэмд суралцсан. Гуравдугаар ангийн хүүхэд хүртэл чадна шүү дээ. Шавь нарын тоог тоолоод барахгүй. Намайг залуу байхад заалгаж байсан хүүхдүүд цаашаа олон сайхан шавьтай болсон байна. Тэднээс гадна Ховд аймгийн Хөгжил коллежийн хүүхдүүдэд ч зааж сургасаар ирсэн. Хэн нэгэнд зааж сургахаас ер зугтааж байсангүй. Миний эрх үүрэг хэмээн бодож, бүтээсээр ирсэн. Өв тээгч хүн өвлөн уламжлуулах нь чухал юм.

-Найр хурим элбэгтэй намрын улиралд захиалгадаа дарагддаг байх. Ерөөс нэг гэрийн оосор бүчийг хийхэд хэр хэмжээний хугацаа шаардлагатай байдаг бол?

-Монгол гэрт гурван бүс, 33 оосор бий. Дотор, гадна бүс, зээг, туурга гээд л олон бүч хэрэгтэй. Залуудаа ганцаараа хоёр өдөрт л нэг гэрийн бүх оосор бүчийг хийчихдэг байлаа. Тухайн үедээ хийснээ үнэлдэггүй ч байж. Хамаатан садан, ойр тойрны хүмүүсийн найр хурим болно. Гэрийн бүрлэгийг нь угтуулан хийгээд л бэлэг болгоод л өгчихдөг байв. Хийж өгөх нь миний үүрэг гэж л боддог байлаа.

Одоо бол залуу сайхан цаг шигээ хийж чадахгүй байна. Гэхдээ компанийнхаа ажилчидтайгаа хамтраад хурдан шуурхай захиалгуудаа гаргаад явдаг.

-64 жилийн турш мятрашгүйгээр бүтээнэ гэдэг яггүй хөдөлмөр. Таны бүтээлийг олон жил хэрэглэж, эдлээд явж байгаа хэрэглэгчидээ харах, өөрийн олон жилийн өмнө хийсэн бүтээлээ эргэн харах сайхан санагддаг байх.

-Ах дүү гурвуулаа гэрийнхээ бүх оосор бүчийг хийлсэн. Одоо хамгийн отгон хүүдээ хийлгэмээр байна гээд хүрээд ирдэг байнгын хэрэглэгч ч надад бий. Бүтээсэн бүх цаг хугацаа минь сайхан. Бүтээлүүд минь чанартай. Энэ насанд олон түмнийхээ хайраар, ерөөлөөр л амьдарч суух нь миний аз завшаан болчоод байна.

-Таны бүтээлүүд цөм таван малынхаа ашиг шим, ноос үсээр бүтээгдсэн. Хаяж, үрж биш бүтээж болдгийг та насаараа харуулсаар иржээ. Гэтэл одоо цагт хонь малын арьс ноос үнэгүйдчихсэн. Гуу жалганд элбэг харагдах болсон шүү дээ. Үүнд эмзэглэдэг үү?

-Нэг хонины арьсыг хайчлаад ноосыг нь томоход 40-50 метр зээг болдог. Ойролцоогоор 50 мянган төгрөгөөр худалдаалах боломжтой. Гэтэл одоогийн залуус бүтээл урлаж болох, түүнийгээ мөнгө болгох боломж байхад жалганд хаячихдаг. Тэгж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

77 насандаа өв соёлоо өвлүүлж, залуу үедээ зааж сургаж явна гэдэг үнэхээр бахархмаар юм аа. Өөрийн мэддэг бүхнээ бусдад харамгүй зааж байгаа нь хамгийн том өв сан юм байна

Зочин
Зочин

12 настайгаасаа эхэлж 64 жил тасралтгүй урласан гэхээр үнэхээр хөдөлмөрч хүн байна. Өнөөдөр хаягдаж байгаа ноос, үсийг хүртэл үнэ цэнтэй бүтээл болгож болдгийг харуулж байгаа нь их чухал

Зочин
Зочин

Өв соёл гэдэг музейд хадгалдаг зүйл биш, амьдрал дээр хийж хэрэглэж, дараагийн үедээ зааж өгөх ёстой зүйл гэдгийг энэ хүн үнэхээр харуулж байна

Зочин
Зочин

77 nasandaa iim erch huchteigeer zaluu ueiinhee surah husliig demjeed suuj baigaa ni uneheer saihan yumaa, ulamjlal ingej l amid baih yostoi

Зочин
Зочин

Ийм хүмүүсийн хөдөлмөрийг илүү олон залуус мэддэг болоосой. Хонь малын ноосыг зүгээр хаяхын оронд ингэж боловсруулаад орлого болгох боломж байгааг харуулах нь өөрөө том сургамж

Зочин
Зочин

64 jil hiisen urlalaa odoo hurtel busdad zaaj surgaad yavj bgaa ni gaihaltai. Ulamjlalaa meddeg hun bur neg hund ch gesen zaaj uldeevel ene soyol tasrahgui

Зочин
Зочин

Манай өвгөд дээдсийн ухаан гэдэг ийм л энгийн зүйлээс харагддаг юм байна. Малынхаа ашиг шимийг хаялгүй хэрэглэж, хэрэгцээтэй зүйлээ өөрсдөө бүтээдэг байсан нь өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр

Зочин
Зочин

Ene hunii yariaas neg zuil mash todorhoi haragdaj baina, uuriin meddeg zuilee erdem gej hadgalaad yavah bish busdad zaaj uldeeh ni hamgiin chuhal gej uzdeg hun baina

Зочин
Зочин

Ene hunii yariaas neg zuil mash todorhoi haragdaj baina, uuriin meddeg zuilee erdem gej hadgalaad yavah bish busdad zaaj uldeeh ni hamgiin chuhal gej uzdeg hun baina

Зочин
Зочин

Өв тээгч хүн өвлүүлэн уламжлуулах нь үүрэг гэж бодож явдаг нь үнэхээр зөв. Ийм сэтгэлтэй хүмүүс цөөрвөл бидний ахуй соёлын олон нарийн мэдлэг алга болох эрсдэлтэй шүү

Зочин
Зочин

30-40 жил эдэлгээ даах гэрийн оосор бүч хийдэг гэдэг чинь өнөөдрийн түр хэрэглээд хаядаг зүйлсээс ямар өөр вэ. Чанар, тэвчээр, хөдөлмөрийн үнэ цэнийг бас харуулж байна

Зочин
Зочин

12 nastai huuhed baihaasaa m#l malaj, noosoor urlaj ehelsen hun 77 nas hurtlee ene ulamjlalaa avch yavj baina geheer uneheer hundelj yavah hun yumaa

Зочин
Зочин

Ноос үнэгүйдээд жалганд хаягдаж байгаа нь харамсалтай. Харин ийм хүмүүсийн хийж байгаа ажил малын гаралтай түүхий эд ямар их үнэ цэнтэй болохыг дахин сануулж байна

Зочин
Зочин

Iim humuusiig l surguuli, soyoliin baiguullaguud iluu ih demjij surgalt hiilgej baimaar sanagddag. Neg hunii medleg olon hund damjij baival ulamjlal urgeljilne

Зочин
Зочин

Hunii nas bol zugeer neg too bish, tuulsan amidral ni uuruu neg tom surguuli yum. 64 jil urlasan turshlaga ni daraagiin uedee uldej baigaa ni hamgiin tom uv

Холбоотой мэдээ

Back to top button