Ээж, дүү хоёроо хөнөөсөн гэж буруутгагдсан америк хүү ChatGPT-гээс гэр бүлээ хөнөөх талаар асууж байжээ
АНУ-ын Массачусетс мужид оршин суудаг 17 настай Аржун Аравинд ээж, дүү хоёроо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Прокурорууд мэдэгдсэнээр түүний ээж болох 45 настай Вентакатесан, дүү 14 настай Сиддхарт Аравинд нар наймдугаар сарын 11-нд гэртээ нас барсан байдалтай олджээ.
Аржун “OpenAI” компанийн ChatGPT чатботыг ашиглан гэр бүлээ хөнөөх онолын санаа, уран зохиол гэх мэт зүйл хайж байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Хэрэг дээр ажиллаж буй прокурор Мариан Райан “Аржун интернэт болон ChatGPT ашиглан гэр бүлээ хөнөөх тухай онолын санаа, уран зохиол гэх мэт зүйл хайж, сэжигтэй зан авир гаргасан байна” гэсэн юм. Түүний аав хэлснээр Аржун сүүлийн жилийн хугацаанд зан авирын асуудалтай болж, гэр бүл нь түүнээс хутга шөвөг нуух хүртэл арга хэмжээ авч байжээ.
Хиймэл оюун ухааны технологи өөр хэд хэдэн тохиолдол гэмт хэргийн сэдэл өгсөн тохиолдол байгаа юм. Тухайлбал Флорида муж энэ хавар “OpenAI”-ийг шүүхэд өгч, ChatGPT нь эцэг эх хараа хяналт тавих боломжгүй байдгаас гадна галт зэвсгээр халдлага үйлдсэн хүмүүст тусалж, зарим хэрэглэгчээ амиа егүүтгэхийг уриалсан гэж буруутгасан байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.