Саудын Араб, Франц нар хамтран Парисын ойролцоо Dragon Ball Z-гийн сэдэвтэй парк барина
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммад бин Салман Франц улсад айлчилсан байна. Түүний айлчлалыг тохиолдуулан Элисейн ордон даваа гарагт /2026.08.24/ мэдэгдэл хийхдээ Саудын Араб болон Франц нар хамтран Парисын ойролцоо Dragon Ball Z анимэний сэдэвтэй парк барих болсон гэжээ. Тус ордон мэдээлснээр паркийг Парисын баруун хойд хэсэгт орших Сержи-Понтуазын ойролцоо барьж, 22 мянга орчим ажлын байр шинээр үүсгэхээр төлөвлөж байгаа аж.
2025 онд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Саудын Арабад айлчлах үедээ угсаа залгамжлах хунтайж бин Салман нар Dragon Ball Z анимэд дуртай гэдгээ мэдэлцсэний дараа паркийг барих санаа гарчээ. Паркийн санхүүжилтийг Саудын Арабын энтертайнмент болон хөрөнгө оруулалтын “Qiddiya” групп гаргаж өгөх юм. Тус парк ашиглалтад орох үедээ Европын хамгийн том сэдэвчилсэн паркуудын нэг болох төлөвтэй байна.
Эх сурвалж: Asahi Shimbun












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.