Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ хамгаалалт нь сул гэж үзсэн дэд бүтцийг түр хугацаанд төрийн эзэмшилд авна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин агаарын цохилтоос хамгаалалт нь сул гэж үзсэн стратегийн чухал дэд бүтцийг түр хугацаанд төрийн эзэмшилд авах зарлиг гаргажээ.

Тус зарлигийн дагуу байгууламжийн эзэмшигч аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй байгаа, эсвэл халдлагын улмаас учирсан эвдрэлийг шуурхай засварлахгүй байгаа нь тогтоогдвол тухайн объектын биет болон санхүүгийн хяналтыг төрд авах боломжтой аж.

Украин ОХУ-ын чухал дэд бүтцэд дроноор эрчимтэй агаарын цохилт өгч буй үед Путин ийм зарлиг гаргав. Зарлигийн дагуу тухайн байгууламжийг өмчлөх болон удирдах эрхийг ОХУ-ын засгийн газрын агентлагт шилжүүлэх эсвэл өөр томилогдсон байгууллагад хариуцуулах юм. Тус байгууллага нь объектын аюулгүй байдлыг хангахаас гадна хөрөнгө, эд зүйлсийн бүртгэж, тооллого хийх эрхтэй болно.

Стратегийн хувьд чухал гэж үзсэн объектуудад түлш, эрчим хүчний байгууламжуудаас гадна үйлдвэр, харилцаа холбоо, тээвэр, логистик, нийтийн аж ахуй болон улсын аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд ач холбогдолтой бүтцүүдийг оруулжээ.

Украин ОХУ-ын газар нутгийн гүнд дроноор өгч буй цохилтууд нь ихээхэн амжилт байгаа. Тодруулбал ОХУ-ын газрын тосны дэд бүтцүүдэд өгч буй цохилтуудын улмаас тус улсад шатахууны хомсдол үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан ОХУ дизель болон шатахууны экспортоо хязгаарласан юм.

Зургийн эх сурвалж: Anadolu Ajansi

Мөн Украин ОХУ-ын хамгийн том цахим худалдааны платформ болох “Wildberries”-ийн 20 гаруй агуулахад цохилт өгч, бараа агуулах хүчин чадлыг нь ихээхэн хэмжээгээр бууруулжээ. Үүний улмаас “Wildberries” болон тус платформоор дамжуулж худалдаа хийдэг компаниудад хэдэн тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Украин мөн ОХУ-ын хоёр дахь том цахим худалдааны компани болох “Ozon”-ийн дөрвөн агуулахад цохилт өгчээ.

Харин ОХУ Украинд баллистик пуужингаар өгөх цохилтоо нэмэгдүүлсэн юм. Украин ОХУ-ын нисгэсэн дронуудын ихэнхийг устгаж чаддаг бол баллистик пуужингийн хувьд хийж чадах зүйл бага байна. АНУ-д үйлдвэрлэсэн Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем Украинд байгаа ч гэсэн пуужин эсэргүүцэх пуужингийн нөөц нь маш бага түвшинд хүрсэн юм. Ийм учраас Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын нөөцөөс Patriot системийн пуужин худалдан авах хүсэлтэй байгаа билээ.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОХУ стратегийн дэд бүтцээ хамгаалж чадахгүй бол төр шууд хяналтдаа авах нь дайны нөхцөлд өмчийн эрх ямар амархан өөрчлөгдөж болдгийг харуулж байна

Зочин
Зочин

Ukraine Orosiin dotorh chuhal baiguulamjuudad droneer tsohilt ogood baigaa ni Orosiin hamgaalaltiin sul taliig il gargaj baina

Зочин
Зочин

Дайны үед шатахуун эрчим хүч тээвэр холбоо гээд бүх зүйл стратегийн ач холбогдолтой болчихдог юм байна

Зочин
Зочин

Oros uls dotoroo baiguulamjaa hamgaalj chadahgui bol tur medeldee avna gedeg ni huviin omch deer ch ih tom nuluu uzuleh shiidver baina

Зочин
Зочин

Oros uls dotoroo baiguulamjaa hamgaalj chadahgui bol tur medeldee avna gedeg ni huviin omch deer ch ih tom nuluu uzuleh shiidver baina

Зочин
Зочин

Украины дроны цохилт зөвхөн цэргийн объект биш эдийн засгийн дэд бүтцэд нөлөөлж эхэлсэн нь дайны цар хүрээ улам өөрчлөгдөж байгааг харуулж байна

Зочин
Зочин

Энэ зарлиг түр хугацааны гэдэг нэртэй ч эзэмшигчдийн хувьд маш том эрсдэл үүсгэж байна шүү

Зочин
Зочин

Orosiin gazar nutgiin gun ruu drone hurch baigaa ni air defense ni bugd adilhan hamgaalalt hiij chaddaggui gedgiig haruulj baina

Зочин
Зочин

Шатахууны нийлүүлэлт доголдож экспорт хязгаарлаж байгаа нь цэргийн ажиллагаа эдийн засагт шууд дарамт болж буйн тод жишээ

Зочин
Зочин

Wildberries Ozon shig tom kompaniin aguulah hurtel baidald orj baigaa ni engiin biznesiin asuudal bish boljee

Зочин
Зочин

Дэд бүтэц хамгаалалтгүй болох тусам төр хувийн хэвшлийн өмчид оролцох шалтгаан улам нэмэгдэх нь ойлгомжтой

Зочин
Зочин

Дэд бүтэц хамгаалалтгүй болох тусам төр хувийн хэвшлийн өмчид оролцох шалтгаан улам нэмэгдэх нь ойлгомжтой

Зочин
Зочин

Oros Ukrainii dain zuvhun front deer yavagddaggui bolson ni ene medeegees tod haragdaj baina

Зочин
Зочин

Patriot пуужингийн нөөц багасаж байгаа нь Украины хувьд хамгийн том асуудлуудын нэг болж байгаа бололтой

Зочин
Зочин

Оросын хувьд стратегийн объектуудаа хамгаалах зардал нэмэгдэж, Украины хувьд алсын тусгалын цохилтын боломж чухал болж байна

Зочин
Зочин

Oros tur huviin kompaniin hurungu ruu tur zuuriin hянalt togtooh hemjee avch baigaa ni nuhtsul her hundursnii shinj

Холбоотой мэдээ

Back to top button