Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын экологийн шилжилтийн сайд асан Барбара Помпили: Улс орнууд тохиролцоонд хүрэхээс өөр сонголт байхгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дахь бага хурал (UNCCD COP17) хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. COP17-гийн өндөр түвшний хэлэлцээний өдрүүд энэ долоо хоногоос эхэлсэн. Хурлаас Франц улс ямар хүлээлттэй байгаа болон тохиролцоонд хүрэлгүй гацаанд орох эрсдэл байгаа талаар Францын экологийн шилжилтийн сайд асан Барбара Помпили “Radio France Internationale” агентлагт ярьжээ. Тэрбээр COP17-д Франц улсыг төлөөлөн оролцож байгаа юм.

RFI: Өнгөрсөн долоо хоногт бид COP17-д болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Та энэ хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

Барбара Помпили: Энэ COP-оор ирээдүйд хэрэг болохуйц хэд хэдэн чухал шийдвэр гаргаасай гэж бид хүсэж байна. Ингэж шийдвэр гаргаж олон талт хамтын ажиллагаа бодитой шийдэл гаргаж чаддагийг цөлжилттэй нүүр тулж буй улс орнуудад харуулах хэрэгтэй. Цөлжилтийн гол шалтгаануудын нэг нь эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй. хот суурин газрын тэлэлт, уул уурхайн үйл ажиллагаа нөлөөлнө. Эдгээр нь зөвхөн цөлжилттэй бүс нутгийн асуудал биш. Франц шиг сэрүүн уур амьсгалтай улс орнууд ч үүнтэй нүүр тулдаг.

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал хөрсөнд ямар их хор хөнөөл учруулж болохыг бид харж байна. Мөн хөрсний доройтол ямар ноцтой үр дагавар авчирдгийг ойлгож байна. Доройтсон хөрс үржил шимээ алддаг. Мөн ус барих чадвар нь буурч, хүнс бага үйлдвэрлэж, нүүрстөрөгч бага хуримтлуулна. Энэ нь асар олон хүнд нөлөөлөх эрсдэлтэй. Өнөөдөр дэлхийн хүн амын тал хувь нь цөлжилтийн нөлөөнд өртөөд байгааг бид мэднэ. Үүнд Францын иргэд ч багтана. Гэвч бид энэ асуудлыг одоо хүртэл хангалттай сайн ойлгоогүй байна. Энд өрнөж буй хэлэлцээнүүдийн гол зорилго нь цөлжилтийн асуудлыг бусад сорилттой хэрхэн уялдуулах вэ гэдэг юм.

Франц улс хөрсөө хамгаална гэдэг нь бүх зүйлээ хамгаална гэсэн үг болохыг хурал дээр харуулахыг хүсэж байна. Хөрс нь эдийн засаг, хүнс, эрчим хүчтэй холбоотой. Уур амьсгал, биологийн олон янз байдлын асуудлыг хэлэлцдэг бусад COP-уудтай, мөн усны асуудалтай үүнийг хэрхэн уялдуулах вэ. Эдгээр бүх асуудлыг хооронд нь холбох шаардлагатай. Хэрхэн холбох вэ гэдэг л хэлэлцээнд тулгарч буй гол асуудлуудын нэг болоод байна.

RFI: АНУ анхнаасаа л уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилтийн асуудлаарх гурван COP-ыг хооронд нь уялдуулах хүчин чармайлтыг эсэргүүцэж ирсэн. Мөн COP-д жендерийн тэгш байдлыг хангах, уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна. АНУ ийм байр суурьтай байгаа нөхцөлд энэ хурал ямар нэгэн үр дүнд хүрч чадах уу?

Барбара Помпили: АНУ олон асуудлаар ахиц дэвшлийг сааруулж, хааж байгааг бид тодорхой харж байна. Гэхдээ саад болж буй цорын ганц улс нь АНУ биш. Жишээлбэл, ОХУ шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаанд саад болж байгаа

Зургийн эх сурвалж: Les Echos

RFI: ОХУ мөн конвенцын шинжлэх ухааны хороодын нэгэнд Украины төлөөлөгчид оролцохыг эсэргүүцсэн. АНУ-ын тухайд дахин нэг юм асууя. Одоогийн нөхцөлд Вашингтонтой хамтран ажиллаж, ахиц гаргах боломж бий юу?

Барбара Помпили: COP зөвшилцлийн зарчмаар ажилладаг. Гэтэл уг конвенцтой шууд холбоогүй асуудлуудыг хүртэл хэлэлцээнд оруулж ирж байгааг бид харж байна. Байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх байгууллагууд сүүлийн үед ийм асуудалтай тулгарах нь нэмэгдсэн. Өмнө нь тэргүүлэх чиглэл байгаагүй асуудлуудыг одоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирэх болсон.

АНУ тодорхой асуудлуудыг хэлэлцүүлэхгүй байх замаар хэлэлцэх асуудлын дарааллыг гацаахыг оролдож байна. Гэхдээ АНУ өөрөө ч цөлжилт, хөрсний доройтлын бодит үр дагавартай нүүр тулж байгаа. Тиймээс эцэст нь бүх хэлэлцээг гацаасан улс болох нь АНУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцэхгүй.

RFI: Тэгэхээр Франц Вашингтонд “Эдгээр асуудал америкчуудад ч хамаатай учраас бодит байдлыг хүлээн зөвшөөрч, ухаалаг байр суурь баримтлах хэрэгтэй” гэж хэлж байна уу?

Барбара Помпили: Яг тийм. Цөлжилт бол улс орны бүрэн эрхт байдалтай холбоотой асуудал. Ган, ургацын хомсдол, дэд бүтцийн эвдрэл, мал сүргийн хорогдол зэрэг нь улс орон бүрд харилцан адилгүй хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс улс бүр, тэр дундаа АНУ ч ухаалаг байр суурь баримтлах сонирхолтой байх ёстой.

АНУ мөн хэлэлцээ хийж байгаа. Хэлэлцээний явц эхлэхээс өмнө шаардлагаа өндөрсгөж, байр сууриа хатуу тавих нь хэлэлцээний нэг хэсэг. Бидний зорилго бол АНУ-аас гадна бусад улс орнуудыг ч бодитой, боломжит байр суурь руу эргүүлэн авчрах явдал. Мөн энэ COP-ыг ашиглан бусад асуудлыг хэлэлцэхийг хүсэж буй улс орнууд бий. Бид бодитой хандаж, тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй.

RFI: Францын хувьд бодитой үр дүн гэдэг нь ямар байх вэ?

Барбара Помпили: Бидний хувьд маш чухал хэд хэдэн асуудал бий. Нэгт, ган гачгийн асуудал. Энэ асуудал Африкийн орнуудад тулгамдаад байгаа ч зөвхөн тэдний асуудал биш. Энэ зун бид  ган гачигтай байлаа. Тиймээс ган гачигтай тэмцэх илүү тодорхой хүрээ, зохицуулалт шаардлагатай. Бас илүү техникийн шинжтэй нэг чухал асуудал бий. Энэ нь конвенцын стратегийн хүрээг тодорхойлох явдал. Өөрөөр хэлбэл, 2030 оноос хойш конвенц хэрхэн ажиллах талаар бидэнд тодорхой замын зураглал хэрэгтэй.

Мөн газрын менежмент, хөрсний эрүүл байдлыг хамгаалахтай холбоотой төслүүд бий. Эдгээр нь маш бодитой чиглэлүүд бөгөөд тодорхой санаачилгуудыг хэрэгжүүлж эхэлсэн.

Бид хувийн компаниудыг эдгээр ажилд татан оролцуулахыг хүсэж байна. Өмнөх COP-ын үеэр “Business for Land” санаачилгыг эхлүүлсэн. Орон нутгуудад “Business for Land”-ийн  санаачилгууд хэрэгжүүлэх эрэлт ч их байна. Франц улс өөрийн “French Business for Land” төв байгуулахаа зарлаад байгаа.

Өөрөөр хэлбэл хувийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг хөрс, газар нутгийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Мөн газар тариалан, үйлдвэрлэлд явуулдаг газруудаа хамгаалахад анхаарах болсон. Эдгээр нь маш бодитой асуудлууд. Хамгийн гол нь Франц улс ч цөлжилтийн нөлөөнд өртөж байгааг мартаж болохгүй.

RFI: Хөрсөө хамгаалахын тулд газар тариалан, эдийн засгийн шинэ загварт шилжих шаардлагатай болж магадгүй. Засгийн газрууд өнөөдрийн арга барилаа эргэн харж, өөрчлөхөд бэлэн байна уу?

Барбара Помпили: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед ч үүнийг хэлсэн. Шаардлагатай бүх бодлогыг хэрэгжүүлэх боломж бололцоо үнэхээр байгаа юу гэж олон хүн асуудаг. Эдгээр бодлогыг хэрэгжүүлээгүйн улмаас үүсэх үр дүнг бид давж гарч чадахгүй. Үүнийг л тэр хэлэх гээд байгаа юм Тиймээс газар нутгаа хэрхэн ашиглаж, зохицуулж буйгаа заавал эргэн харах хэрэгтэй. Газар тариалан эрхлэх аргаас эхлээд газрыг хэрхэн төлөвлөж, ашиглаж байгаа гэх мэт сэдвийг эргэн харах хэрэгтэй гэсэн үг.

RFI: Тэгэхээр үнэхээр өөр сонголт байхгүй, улс орнууд заавал тохиролцоонд хүрэх ёстой гэсэн үг үү?

Барбара Помпили: Яг тийм. Өөр сонголт байхгүй. Хэрэв бид хамтдаа ажиллаж, бодлогуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэрэгслээр өөрсдийгөө хангаж чадвал бид амжилтад хүрч чадна. Бодлого хэрэгжүүлэхэд санхүүжилт заавал хэрэгтэй. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд асуудлыг тус тусад нь авч үздэг байдлаас татгалзах хэрэгтэй. Хөрсийг нэг талд нь, аж үйлдвэрийг өөр талд нь, газар тариаланг өөр хэсэгт нь, усыг бас тусад нь авч үздэг байж болохгүй.

Эдгээр асуудлыг бүхэлд нь авч үзвэл бид зардлаа хэмнэж, бодлогын уялдаагаа эрс сайжруулж, эдийн засгийн хөгжлийн шинэ боломжуудыг бий болгож чадна. Энэ нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад хамаатай. Асуудлуудыг бүхэлд нь авч үзсэнээр хөгжлийг илүү тогтвортой болгож, өнөөдрийнхөөс арай илүү итгэлтэйгээр ирээдүйгээ харах боломжтой болно.

Эх сурвалж: RFI

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Байгаль орчны асуудлыг улс бүр тусдаа хараад байвал шийдэлд хүрэхгүй нь ойлгомжтой. Хөрс, ус, газар тариалан, уул уурхай бүгд хоорондоо холбоотой. Хамгийн гол нь ярьснаа бодит ажил болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Baigal orchnoo hamgaalah asuudal neg ulsiin bish delhiin niit asuudal boljee. Uls ornuud uursdiin erh ashgaa bodood gaatsaagaad baih tusam hor ur dagavar ni bidend l irne. Hamtran ajillahaar oor songolt uneheer baihgui yum bn

Зочин
Зочин

Цөлжилт зөвхөн халуун орнуудын асуудал биш гэдгийг Франц хүртэл хүлээн зөвшөөрч байгаа нь анхаарах зүйл байна. Монгол шиг уур амьсгалын эрсдэл өндөр орон бүр ч бодлоготой ажиллах ёстой

Зочин
Зочин

Hurs muudrahaar us togtooh chadvar, urgats, belcheer bugd dagaj muudrana. Tiimees gazraa zuv ashiglah bodlogo bol zugeer neg baigali hamgaalal bish, shuud ediin zasgiin asuudal yum

Зочин
Зочин

Хурал болгон сүртэй зорилго ярьдаг ч хамгийн хэцүү нь хэрэгжүүлэх шатандаа байдаг. Улс орнууд бодит санхүүжилт, тодорхой төлөвлөгөө гаргаж чадвал ийм хурлын үр дүн сая харагдана

Зочин
Зочин

Amerik Oros hen ni yamar bair suuritai baih ni neg asuudal, harin delhii niitdee hurs us gazar nutgaa hamgaalah heregtei gedeg deer negdej chadah eseh ni iluu chuhal sanagdaj bn

Зочин
Зочин

Монголд ч энэ асуудал бүр тод харагдаж байна. Бэлчээрийн доройтол, усны хомсдол, цөлжилтөө яриад л байдаг. Харин урт хугацааны бодлого, хэрэгжилт нь хангалтгүй хэвээр байвал хурал зөвхөн яриа болж үлдэнэ

Зочин
Зочин

Hurs bol zugeer shoroo bish gedgiig oilgoh tsag bolson. Huns, us, m#l aj ahui, uildverlel bugd hursnees hamaarna. Ene bugdiig tus tusad ni bish neg system gej harah heregtei

Зочин
Зочин

Ган гачиг улам нэмэгдэж байгаа үед улс бүр өөрийн асуудлыг дотроо шийднэ гэж зүтгэх нь хангалтгүй. Ус, хөрс, уур амьсгал хил хязгаар мэддэггүй болохоор хамтын шийдэл л хэрэгтэй

Зочин
Зочин

Yag unen, oor songolt baihgui. Gehdee tohiroldono gedeg ni zugeer neg bichig deer gariin useg zurah bish, uls bur bodit ajil hiij, sanhuu gargaj, hariutslaga huleehig helne

Зочин
Зочин

Уул уурхай, газар тариалан, мал аж ахуйг байгаль орчноос тусдаа авч үздэг хуучин хандлагаа өөрчлөх шаардлагатай болжээ. Эдийн засгийн өсөлт байгаль сүйтгэх замаар явах ёсгүй

Зочин
Зочин

COP17 deer yarij baigaa gol sanaa ni ih zuv yum. Asuudluudaa tus tusad ni bish holbootoi gej harj chadahgui bol heden say dollar zarj hural hiigeed ch ur dun bagatai baih

Зочин
Зочин

Францын байр сууринаас нэг зүйл тодорхой харагдаж байна. Байгаль хамгаалах нь эдийн засгийн эсрэг зүйл биш, харин урт хугацаандаа эдийн засгаа хамгаалах арга юм

Зочин
Зочин

Mongolchuud bid ene sedev deer ih anhaarah heregtei. M#l belcheer, usnii nuuts, hursnii doroytol geed bugd bidnii amidrald shuud noloolno. Odoo l bodit ajil hiihgui bol daraa ni zardal ni bur ih garna

Зочин
Зочин

Тохиролцоонд хүрэхээс өөр сонголтгүй гэдэг үг хамгийн чухал санагдлаа. Улс төрийн маргаанаас үл хамаараад байгаль орчны асуудлыг шийдэхгүй бол үр дагавар нь бүгдэд адилхан ирнэ

Зочин
Зочин

Hural deer neg negnee buruutgaad suuh bish, heregjuuleh bolomjtoi shiidluudee gargah ni chuhal. Hurs, us, gazar nutgaa hamgaalahad biznes ch, tur ch adilhan hariutslagatai baih yostoi

Холбоотой мэдээ

Back to top button