Гадаад мэдээДЭЛХИЙ

Харри, Меган нар зургаан жилийн дараа Их Британид буцан нүүж ирэв

Хунтайж Харри, Меган Маркл нар Их Британийн хааны гэр бүлээс гарж, хувийн орон зай хүсэн зургаан жилийн өмнө АНУ руу нүүсэн. Тэгвэл тэд лхагва гарагт /2026.08.26/ Их Британид амьдрахаар буцаж ирсэн байна. “Telegraph” сонин мэдээлснээр тэд Калифорниос нисэж Бирминхэмийн нисэх онгоцны буудалд газарджээ.

Харри, Меган нар Их Британи энгийн иргэний хувиар эргэн ирж байгаа учир хааны гэр бүлийн ажил үүрэгт оролцохгүй аж. Харри Их Британид ирэх болгонд гэр бүлийн аюулгүй байдлыг хаанаас хангаж өгөх нь маргаантай асуудал байсаар ирсэн. Тэд хааны гэр бүлээс гарсны дараа тус улсын “RAVEC” комисс хамгаалалтын түвшнийг нь бууруулсан юм. Тус комисс Их Британийн хааны гэр бүл болон засгийн газрын албан тушаалтнууд гэх мэт хүмүүст ямар түвшний хамгаалалт олгохыг шийддэг байна. “RAVEC” нь Их Британийн Дотоод хэргийн яам дотор ажиллагаа явуулдаг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг комисс юм.

Хааны гэр бүлээс гарснаасаа хойш Харри гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангуулахын тулд Их Британийн засгийн газартай шүүх дээр заргалдаж иржээ. Өнгөрсөн жил тэр давж заалдах шатны шүүх дээр Дотоод хэргийн яаманд ялагдсаныхаа дараа “Ийм нөхцөл байдалд эхнэр хүүхдээ Их Британид буцааж авчирна гэж би бодохгүй байна” гэж хэлж байсан юм. Энэ удаад тэдний аюулгүй байдлыг хангах зохицуулалт өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button