Хэргийн мөрөөр

Алтны хоёр ченжийн зодоонд цагдаа, шүүхийнхэн доргиж, медиа салбар ч оролцогчид болцгоов

Хагас их наядын л хөрөнгө эргүүлдэг В.Ганзориг, Урьханы Б.Чинбат гэх алтны хоёр босс газрын лицензээ булаацалдан, зодолдоход бүхэл бүтэн хуулийн салбарынхан доргиж, нэр бүхий албан тушаалтнууд хамсаатнаар нэрлэгдэв. Нэг талд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тэдгээр албан тушаалтнуудыг шалгаж, үнэн мөнийг тогтоохыг ЦЕГ-ын дарга Ж.Болдод даалгаж, нөгөө талд Шүүхийн ерөнхий зөвлөл субъектүүдээ хамгаалж, мэдэгдэл гаргахад хүрэв. Энэ үест зарим сошиал сувагт маргалдагч хоёр талын нэгнээ харлуулахаар төлбөр төлсөн мэдээлэл, хөөсүүд хөвөрсөөр нэлээд удав.


Алтны хоёр боссын маргааныг товч өгүүлвэл, В.Ганзориг дөрвөн жилийн хугацаанд олборлолтоороо ₮570 тэрбумын ашиг олж, ₮161 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн, бусдын 14.7 тэрбумыг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдчихоод буй.

14.7 тэрбумаа залилуулсан хэмээн гомдол гаргасан Г.Ариунболд бол Урьхан Б.Чинбатын хамтрагч. Булаацалдаж буй газрын лиценз "Вайнд майнд" ХХК дээр бүртгэлтэй. Уг компанийг 2022-2025 онд Г.Ариунболд, Б.Чинбат нар эзэмшиж байсан бол 2025.05.21-нээс өнөөг хүртэл В.Ганзориг эзэмшиж буй юм.

Хэргийн процессын дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

#Нэг. С.Амарсайхан шөнөөр ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж алтны боссуудын хэрэгт нэрлэгдсэн хуулийнхныг дотоод хяналтаараа шалгах чиглэл өгч, маргааш нь Экологийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболдыг чөлөөлөв

  • Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн танхимын шүүгч Ч.Алдар,
  • Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар,
  • УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Ч.Хосбаяр,
  • УЕП-ын орлогч прокурор М.Чинбат,
  • Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр,
  • Цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр,
  • Булган аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Доной,
  • Булган аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг,
  • Өмгөөлөгч Б.Мэргэн.

Дээр нэрлэгдэж буй албан тушаалтнууд бол “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг, хууль бус олборлолт, нүүрс, алтны гэх хэргүүдийг нь хаацайлдаг, одоогийн В.Ганзоригийг цагдан хорих процесст оролцсон хэмээн удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдсэн.

Даруй ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан алт олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хариуцлагагүй хандсан байж болзошгүй, цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг дотоод хяналтаараа шалгаж, арга хэмжээ авахыг ЦЕГ-ын дарга Ж.Болд, Тэргүүн дэд дарга Ж.Батбаатар нарт даалгав.

Эл уулзалт |2026.08.27|-ны өдөр болсон. Үүний маргааш дөрвөн сарын өмнө ЦЕГ-ын дарга Ж.Болдын томилсон Экологийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболд ХЗДХ-ийн сайдын тушаалаар чөлөөлөгдөв.

Ер алтны хоёр боссын дүйвээнд ХЗДХ-ийн сайд нь хүртэл доргисон нь энэ.

Одоогийн байдлаар В.Ганзориг цагдан хоригдоод хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Түүний шалгагдаж буй хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг дуудаж, мэдүүлэг авч байгаа. Нэмж саатуулсан хүн байхгүй гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

С.Амарсайхан сайдын өгсөн үүргийн дагуу дотод хяналтаар В.Ганзоригоос нэлээд мэдүүлэг авсан ч сүлжээ бодтойгоор илрээгүй, ихэнх хүмүүсийг нь танихгүй гэж хариулсан гэх.

#Хоёр. Алтныхантай нэр холбогдсон хуулийнхныг шалга гэх чиглэлийг сайд нь өгсөн ч Шүүхийн ерөнхий зөвлөл субъектүүдээ өмөөрөхөд хүрэв

"Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн яллагдагчийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэр бүхий шүүгч нар болон хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудын талаар,

"Монголын Пабло Эскобар-Урьхан" Б.Чинбатын угсарсан картелийн систем, "Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага, Шүүгч Э.Чанцалням Пабло эскобар хочит "Урьхан” Б.Чинбатын 15 тэрбумын залилан 5 тэрбум татвараас зугтсан хэргийг цагаатгажээ” зэрэг гарчигтай олон нийтийг төөрөгдүүлсэн, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг ойрын өдрүүдэд цуврал байдлаар бэлтгэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр түгээж байна.

"Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага, Шүүгч Э.Чанцалням Пабло эскобар хочит "Урьхан” Б.Чинбатын 15 тэрбумын залилан 5 тэрбум татвараас зугтсан хэргийг цагаатгажээ” зэрэг гарчигтай олон нийтийг төөрөгдүүлсэн, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг ойрын өдрүүдэд цуврал байдлаар бэлтгэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр түгээж байна.

...Шаардлагатай тохиолдолд шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно”.

Энэ бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн танхимын шүүгч Ч.Алдар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар, УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Ч.Хосбаяр нарыг өмөөрч гаргасан мэдэгдэл.

Энэ нь шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой зохион байгуулалт бүхий шинжтэй үйл ажиллагаа гэж үзсэн хэрэг. ШЕЗ яаралтайгаар хуралдаж, шүүгч нараа өмөөрөх нь нэг талаас зөв, харин нөгөө талаас харвал ХЗДХ-ийн сайдын поп чиглэлийн хариу гэж харж болохоор буй юм.

#Гурав. Сошиал хөөс ба хоёр тал

Албан тушаалтнуудыг шалга гэж сайд нь чиглэл өгөх, ШЕЗ шүүгч нараа өмөөрөхөд хүргэсэн шалтгаан бол сошиал сувгуудад гарсан хоёр урсгалт мэдээллүүдээс болсон гэж хэлж болно.

Хоёр урсгалт гэж хэлсний учир нь, нэг талд В.Ганзоригийн, нөгөө талд Б.Чинбатын өөрийгөө өмөөрч, нөгөөг харлуулах зорилготой төлбөрт мэдээнүүд хөврөх болов. Шуудхан хэлэхэд, тэдний нэгнээ харлуулах, буруутгах мэдээллийн хөөсийг одоогийн өндөрт хүргэхийн тулд алтны хоёр босс нэлээд санхүүжилт цацсан гэгдэв.

Угтаа хагас их наяд төгрөгийг зах зээлд эргүүлдэг алтны хоёр ченж олборлолтын газар дээрээ маргаж, шалгуулахаар хандаж, мөрдөн шалгах процесс л үргэлжилж буй. Гэтэл энэ маргаан зөвхөн хоёр алтны бизнес эрхлэгчийн хоорондын зөрчил байхаа больж, мэдээллийн орон зайд хоёр талын дайн болон хувирав. Хуулийнхан, сайд нь, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл цөм бужигналаа.

Хэрэг шүүхийн танхимд эцэслэн шийдэгдээгүй байхад түүний талаарх хоёр өөр “үнэн” хэвлэл, сошиал орчинд зэрэгцэн бий болов. Аль талын мэдээлэл нь баримт, аль нь өөрийгөө хамгаалах сурталчилгаа, аль нь төлбөртэй түгээлт байсныг ялгах боломж олон нийтэд улам бүр хомсдсоор байна.

...Дүгнэлтийг уншигч танд үлдээе.

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хагас их наядын хөрөнгө эргэлддэг хүмүүсийн маргаан яагаад хууль хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын асуудал болтлоо томров гэдгийг л үнэн зөв шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээлэл бүрийг үнэн гэж итгэх боломжгүй болсон байна Төлбөртэй сурталчилгаа, бодит баримтыг ялгаж салгах нь өөрөө асуудал болжээ

Зочин
Зочин

Урьханы Б.Чинбат гэдэг чинь цэвэр хужаа байна шдээ царай нь хужаа бол цус нь хужаа энэ мууг ал

Зочин
Зочин

Хоёр бизнесмэний маргаан гээд харахад цаана нь хууль хүчний байгууллага, шүүх, хэвлэл мэдээлэл хүртэл хутгалдсан нь хамгийн анхаарал татаж байна

Зочин
Зочин

Shuuh tsagdaa 2 taldaa huuliin daguu l ajillaj baigaa bol hen ni heniihee tald zogsoj baigaa ni shalgaltin yavtsaar il bolno

Зочин
Зочин

Shuuh tsagdaa 2 taldaa huuliin daguu l ajillaj baigaa bol hen ni heniihee tald zogsoj baigaa ni shalgaltin yavtsaar il bolno

Зочин
Зочин

Ene hereg deer hamgiin chuhal ni 2 taliin hen ni ih mongo tsatsaj medee taraasan be gedeg bish huuli ni adilhan uilchilsen uu gedeg asuudal

Зочин
Зочин

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдээ хамгаалах нь ойлгомжтой ч хамгаалахдаа олон нийтэд эргэлзээ төрүүлэхээр биш, шийдвэр үйл явцаа ил тод тайлбарлах нь зөв санагдаж байна

Зочин
Зочин

Хоёр талын төлбөртэй мэдээллийн дунд үнэн нь дарагдаж байвал хамгийн их хохирох хүн нь олон нийт шүү дээ

Зочин
Зочин

Huuliin baiguullagiin ner hund ene hereg deer bur ch ih emzeg sedew bolloo Shalgaj baigaa bol hen ch baisan adilhan shalgah heregtei

Зочин
Зочин

Газрын лиценз булаацалдсан хоёр хүний маргаан ингэж томорч байхад лиценз олголт, шилжилт хөдөлгөөн, олборлолтын үйл ажиллагааг нь бүхэлд нь шалгах шаардлагатай юм биш үү

Зочин
Зочин

Мөнгө ихтэй тал нь хэвлэлээр давуу дуугардаг байдал газар авбал хууль ёсны процесс хүртэл олон нийтийн нүдэнд будилаантай харагдана

Зочин
Зочин

Ene asuudal deer hen negniig shuud buruutgah esvel tsagaan bolgoh gej yaarah hereggui Baih yostoi barimt notolgoo ni shuuh deer l yrih yostoi

Зочин
Зочин

Алтны бизнесийн хоёр талын зодоон гэхээсээ илүү хуулийн байгууллагын хараат бус байдалд тавьж байгаа нэг том сорилт шиг харагдаж байна

Зочин
Зочин

Mongold mongo ihtei hun huuliin baiguullagad nuluulj chaddag gesen oilgolt irgediin dund baidag Ene hereg ter oilgoltiig dahin nemegduulehgui baih yostoi

Зочин
Зочин

Хэн нь буруутайг сошиалын пост биш мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримт, шүүхийн шийдвэр тогтоох ёстой Байхгүй зүйлийг сенсаци болгохоо болимоор юм

Зочин
Зочин

Tuluurtei medeelel gej yriad baigaa bol ter mongiig hen henend yugaar damjuulj tsatsav gedgiig bas il tod bolgoh heregtei baih

Холбоотой мэдээ

Back to top button