Сөрөг хүчний үүрэг оролцоо популизмын давлагаанд цохигдлоо
Ардчилсан нам 12 бодлогын зөвлөл байгуулж, садбар тус бүрээр судалгаа, шинжилгээ хийж, бодлогын шийдэл боловсруулах шинэ тогтолцоонд шилжинэ гэж энэ онд сүр дуулиантайгаар танилцуулсан.
УИХ, Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр болон хууль тогтоомжид санал, дүгнэлт боловруулах хууль, тогтоолын төсөлд бодлогын үнэлээ хийх зэргээр Бодлогын зөвлөлийн үүрэг роль өндөр байв.
Ардчилсан нам МАН-ыг эрх барьсан жилүүдэд сөрөг хүчний үүргээр Засгийн газрын бодлого, шийдвэрийг нь шүүмжилж, улс төрийн тодорхой акцууд хийж ирсэн ч одоогийнх шигээ популизмд автаж байсангүй.
Намын дарга нь зах, худалдааны төвүүдээр хэсэх зуураа эдийн засаг ямар хүнд байгааг гайхаж байгаа бичлэгээ сошиалд түлхэж, Засгийн газарт шахалт үзүүлж байна гэхээсээ МАН-аас илүү попорч чадах уу гэдэг уралдаан зарласан аятай л байх болов. Уг нь тэднээс бодлогын шийдэл хүлээдэг.
Аандаж, Засгийн газрын алдагдалтай төсвийг алдагдалгүй болгоход АН Бодлогын зөвлөлөөсөө судалгаатай шийдвэр гаргаж танилцуулсан бол, өнөөдрийн инфляцын өсөлтөд юу нөлөөлж ингэтэл зах зээлийг хөөргөдөв гэдгийг ул суурьтайхан анализ хийсэн бол олон нийт өнөөдөр тэдний бодлогын харьцуулалтыг хараад шүүмжлэх цэгээ зөв хатгачихсан байх ёстой байсан. Улсын төсвийг 43 их наядын зарлагатай өргөн барьчихаад байхад эдийн засгийн хүндрэлийг биеэрээ танилцуулж явсан О.Цогтгэрэл дарга нам гүм.
Сөрөг хүчний үүрэг оролцоо популизмын давлагаанд бүрэн цохигдоод эхэлжээ.
Т.БАТСҮРЭН
Холбоотой агуулгыг хавсаргаж байна












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.