Улс төрийн мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган хоёр долоо хоногийн хугацаанд хуралдана

УИХ-н энэ удаагийн ээлжит бус чуулган нь өнөөдөр буюу 09-р сарын 07-ны өдрийн 10:00 цагт эхэллээ.

Хуралдаанд 126 гишүүнээс 81 гишүүн оролцсоноор энэ удаагийн ээлжит бус чуулган 66.3 хувийн ирцтэйгээр эхэлж байна.

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр яригдаж байна.

Энэ удаагийн ээлжит бус чуулганыг багцалбал, Төсвийн тодотголын төсөлд нийт 1.4 их наядыг хэмнэхээр хэлэлцэх бөгөөд үүнд урсгал зардлаас 433 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 250 тэрбумыг тус тус хэмнэхээр зорих бөгөөд эдгээр хэмнэсэн төсвийн мөнгийг цалин тэтгэвэр, эрчим хүч, иргэдийн амжиргааг дээшлүүлэх тал дээр захиран зарцуулахаар төлөвлөж буй.

Энэ удаагийн УИХ-н ээлжит бус чуулганыг 9-р сарын 7-ноос хоёр долоо хоногийн турш хуралдуулахаар шийдвэрлэжээ. Залгуулаад, жил бүрийн 9-р сарын 15-нд эхлүүлэхээр товлогдсон хууль эрхзүйн заалтын дагуу УИХ-н намрын ээлжит чуулган хуралдана.

Э.БҮЖИНЛХАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button