НИЙГЭМ

Дүүжин замын тээврийн туршилтыг есдүгээр сарын 19-нд эхлүүлэхээр ажиллаж байна

Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэхээр хэрэгжүүлж буй дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дүүжин замын тээврийн цахилгаан болон автоматикийн холболтыг хийж, программ хангамж буюу системийн тохируулгыг гүйцэтгэсний дараа механик туршилтыг есдүгээр сарын 19-нд эхлүүлэхээр ажиллаж байна. 

Туршилтыг эхний ээлжинд 1-2 хоосон кабинаар эхлүүлж, улмаар 40, 50, 60 хүртэлх кабиныг дараалан хөдөлгөн турших аж. Туршилтын үеэр 750 кг-ын элс бүхий биет ачаа байршуулж, мөн нэг талдаа ачаатай, нөгөө талдаа хоосон байх зэрэг олон хувилбараар системийн ажиллагааг шалгана. Механик туршилтаар зогсохгүй цахилгаан систем болон аюулгүй ажиллагааны бүх мэдрэгчийг ажиллуулж, унтраах зэрэг боломжит нөхцөлүүдийг турших аж.

Дүүжин тээврийн эхний шугамыг Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж байгаа бөгөөд 4.2 км-ийн урттай. Түгжрэлийн оргил цагийн үед 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Зорчигчдыг тус чиглэлд 22 км цагийн хурдтайгаар 11-13 минутын хугацаанд хүргэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button