ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно

Өвөрмонголын XIV соёлын өдрүүд энэ сарын 22-25-нд Улаанбаатар хотноо болно. Соёл хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх талаарх хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааны олон нийтийн суурийг зузаатгах зорилгоор тус өдрүүдийг зохион байгуулдаг.
“Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор болох тус өдрүүдээр соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарын харилцаа, уран сайхны кино болон богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн солилцоо, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө, албаны түвшний уулзалт хэлэлцээ зэрэг 12 үндсэн төрлийн 23 үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Энэ удаагийн соёлын өдрүүдийн нэг чухал ажил бол Өвөрмонголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулах явдал аж. Уг бүсийг энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор зарласан ба 23 дахь улсын зэрэглэлийн чөлөөт худалдааны туршилтын бүсэд тооцогдож буй.
Мөн Хятадад суралцах сонирхолтой оюутнуудад зориулсан боловсролын үзэсгэлэн зэрэг зохиогдоно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.