Улс төрийн мэдээ

"Айлын талынхан"-аа явуулаад, С.Амарсайханыг хөөлцсөн дүрээ авч үлдсэн буруу жишиг

Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөхдөө харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудын хамт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж буйгаа зарласан. Энэ хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн хязгаар бүхий агентлаг удирдаж буй атал улстөржсөн мэдэгдэл хийсэн шалтгаанаар А.Намсамандыг ШШГЕГ-ын даргаас чөлөөлнө гэж мэдэгдээд байв.

Гэтэл А.Намсаманд өчигдрийн УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар "ШШГЕГ-ын дарга" гэсэн тодотголтойгоор танилцуулагдсанаар түүнийг чөлөөлөөгүй болох нь олон нийтэд ил боллоо.

С.Амарсайханы ажлыг Г.Тэмүүлэн авангуутаа, Ерөнхий сайд Н.Учралын өгсөн чиглэлийн дагуу,

  • ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун
  • ЦЕГ-ын дэд даргаар Д.Дашнямыг 
  • ЦЕГ-ын дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилж, өмнөх албан тушаалтнуудыг ажлаас нь түдгэлзүүлсэн юм.

Эдгээр албан тушаалтнууд нь ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр ажиллаж байх үед дээрх албан тушаалуудыг хашиж байгаад, чөлөөлөгдсөн хүмүүс байв. Нэг ёсондоо С.Амарсайханы сайдаар ажиллах хугацаандаа томилсон хүмүүсийг бүгдийг нь чөлөөлсөн. Харин А.Намсаманд бол Б.Энхбаярыг сайдаар ажиллах хугацаанд ШШГЕГ-ын даргаар очсон нэгэн билээ.

Улмаар С.Амарсайхан сайдаас буухынхаа өмнө ШШГЕГ-т хийсэн хэд хэдэн томилгоог Г.Тэмүүлэн буцаасан юм. Эл өрнөлүүдийг Г.Тэмүүлэн сайдаар томилогдсоныхоо эхний долоо хоногт амжуулж, С.Амарсайханы гэх тодотголтой дүрүүдийг ажлаас нь бүрэн чөлөөлсөн.

Тийм атлаа шууд байдлаар салбарын хуулийн хэрэгжилтийг зөрчиж, улстөржсөн А.Намсамандыг авч үлдсэн нь анхаарал татах сэдэв юм. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханы томилсон дүрүүдийг хөөж гудамд гаргаад, түүнийг хөөлцөхөд оролцсон хүнээ авч үлдээсэн болж таарав.

Уг үйл явдалтай зэрэгцээд, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг анхлан томилохдоо Цагдаагийн албаны тухай хуулийг зөрчсөн нь баримтаар ил болоод буй. Хөшигний ард Ж.Болд ЦЕГ-ын даргаар үлдэхийн тулд хар тамхины болоод алтныхны хэргүүдээр наймаалцаж, үүнд нь С.Амарсайхан удаа дараа хориг тавьсан гэгдэж буй юм.

Г.ИТГЭЛ


Холбоотой агуулгуудыг доорх линкүүдээр уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

С.Амарсайханыг шахаж зайлуулахдаа өөрсдийнхөө Б.Энхбаярын хүмүүсийг эргүүлээд аваад ирж байгаа юм байна шд. Нэг багийн тохироо шиг харагдаж байна.

Зочин
Зочин

Nam samand gej huneig uuruu ulsturjsun medegdel hiisen geed humuus shuumjleed bhad ogt chuluulugduugui garj irj bgaa ni unen shivshig.

Зочин
Зочин

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн амандаа хүрэхгүй байна шүү дээ. Чөлөөлнө гэж мэдэгдчихээд УИХ дээр албан тушаалтайгаа сууж байх юм.

Зочин
Зочин

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн амандаа хүрэхгүй байна шүү дээ. Чөлөөлнө гэж мэдэгдчихээд УИХ дээр албан тушаалтайгаа сууж байх юм.

Зочин
Зочин

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн амандаа хүрэхгүй байна шүү дээ. Чөлөөлнө гэж мэдэгдчихээд УИХ дээр албан тушаалтайгаа сууж байх юм.

Зочин
Зочин

Г.Тэмүүлэн сайд болонгуут л ЦЕГ-ын дэд дарга нарыг сольж эхэлсэн нь цаанаа ямар нэг ашиг сонирхол байгааг баталж байна.

Зочин
Зочин

Б.Энхбаяр сайд байхдаа томилсон хүмүүсээ буцааж авчирч байгааг харахад л Н.Учралын засгийн газар хэнээс хамааралтай нь харагдаж байна.

Зочин
Зочин

huzuu xurdyn tomilgoonuud hiij baij tusalbarin huuli zurchihuj baigaa ym bshd. Ene tur zasag er ni yatsan ym be?

Зочин
Зочин

huzuu xurdyn tomilgoonuud hiij baij tusalbarin huuli zurchihuj baigaa ym bshd. Ene tur zasag er ni yatsan ym be?

Зочин
Зочин

Г.Тэмүүлэн сайд ажлаа авмагц л С.Амарсайханы хүмүүсийг хөөж явуулснаараа хэн гэдгээ харуулчихлаа.

Зочин
Зочин

Ерөнхий сайд Н.Учрал олон нийтэд зарласан шийдвэрээсээ буцаж байгаа нь түүний нэр хүндэд маш муугаар нөлөөлнө.

Зочин
Зочин

tsege-iin darga nar har tamxi, altnii huntei naimaaltsad baidag bol ene MGL-d shuux, tsagdaa gej baigaад яах юм?

Зочин
Зочин

А.Намсаманд ч гэсэн өөрөө ёс зүйгээ бодоод огцрох өргөдлөө өгөх ёстой шүү дээ. Албан тушаалтайгаа зууралдаад яах юм.

Зочин
Зочин

baigullagiin darga nar gej namiin hariaalal, fraktsiin xariyaagilaaraa ajild ordog baidliig hze shidex be.

Зочин
Зочин

N.Uchral uuruu medegdel hiihdee barag l shuuhiin shiidver met yrij bsn sanagdana. Odoo bsan gazar ni uldeechihdeg ni ymar uchirtai ym.

Зочин
Зочин

С.Амарсайханыг хөөж явуулах жүжиг тавиад цаанаа хуулийн салбарыг Б.Энхбаярын фракц бүрэн хяналтандаа авлаа.

Зочин
Зочин

Монголын Цагдаагийн даргалах бүрэлдэхүүнийг 100 % халах хэрэгтэй ! Тэхгүйгээр хэдэн авилгачинг сэлгэж томилоод ердөө нэмэргүй шүү !!!

Зочин
Зочин

Намсамандын нүдийг сайн хараач ! 1937 - 1940-өөд оны үеийн ДоЯ-ны ногоон малгайтнуудын харц л яг ийм бсан болов уу даа.

Zochin
Zochin

Явуулах байтугай хариуцлага хүлээх ёстой ш дээ. Дайн болж байхад 5 жил ерөнхий сайд хийчихээд стратегийн нөөцөө бүрдүүлэх ёстой байсан. Нефьтийн үйлдвэрээ бариагүй. Амарсайхан онцгой байдлын дарга бас 5 жил хийчихээд шатахууны, сав нөөцөө бүрдүүлэх ёстой байсан. өөрсдөө идэж баяжаад. Хийх ёстой төрийн ажлаа цалгардуулж, авилга авч, ашиггүй тооцоогүй төслүүд хийж улс орныг алдагдалд оруулсан.

Холбоотой мэдээ

Back to top button