Үйл явдал: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 13-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэе. Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна.
09:00 цагт: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж байна.
09:00 цагт: ЮНЕСКО-гийн "Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр"-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү, Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Архивын ерөнхий газрын цогцолборт болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: “Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг” Конрад-Аденауэрын сангийн оффист болно.
10:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газар Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жуковын талбайд зохион байгуулна.
11:30 цагт: Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Орон нутагт:
- Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих дулааны цахилгаан станцын шав тавих ёслол болно.
Хилийн чанадад:
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.