“10 аймгийн дулааны станц” төсөл дахиад үлгэр болох уу

Олон жил гацсан эдгээр төслийг орж ирэх нь тодорхойгүй ногдол ашгаар 30 хувийг нь санхүүжүүлэхээр 2027 оны төсөвт тусгажээ
2027 оны улсын нэгдсэн төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд Оюутолгойн ногдол ашгаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн эрчим хүчний төслүүд анхаарал татна. Хөрөнгө оруулалтын жагсаалтын II хавсралтад төслийн кодын өмнө "ОТ" гэсэн шинэ тэмдэглэгээ байгаа нь Оюутолгойн ногдал ашгаар санхүүжүүлэх төслүүд юм. Тухайлбал, эндээс ₮789.7 тэрбумыг эрчим хүчний салбарт төлөвлөсний дотор 300 МВт хүчин чадалтай VI станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд ₮400 тэрбумыг, олон жил гацсан "10 аймгийн дулааны станц" төслийг үргэлжлүүлэхэд зориулж ₮191.3 тэрбумыг суулгаад буй.
Гүйцэтгэгчээ ч сонгон шалгаруулж чадаагүй Архангайг хасаад үлдсэн есөн аймгийн дулааны станцын нийт төсөвт өртөг нь ₮508.6 тэрбум төгрөг бөгөөд 2027 онд 152.6 тэрбум буюу ердөө 30 хувийг нь санхүүжүүлж, уг ажлыг 2029 онд дуусгахаар төлөвлөжээ. Эндээс харахад уг төсөл дахиад 3 жил сунжирч, гацах эрсдэл харагдаж байна.
2024 оны өвөл гэхэд 10 аймгийг дулаан өвөлжүүлнэ гэж байсан төслийн түүх
Аймгийн төвийн айлуудыг төвлөрсөн дулаанд холбох зорилгоор Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд 2019 онд хэлэлцээр байгуулж, Өмнөд Солонгосын Экспорт-Импортын банкнаас 40 жилийн хугацаатай 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, "10 аймгийн дулааны станц" төслийг эхлүүлсэн түүхтэй.
Энэ зээлээр Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд 23-35 мегаваттын 10 станц, 88 дулаан түгээх төв, 65 километр орчим шугам барихаар төлөвлөж байв. Төсөл хэрэгжсэнээр нийт 9800 өрх, 2035 орон сууцны барилга дулаанд холбогдох тооцоо гарсан ч хэдэнтээ хойшилсоор өнөөг хүрсэн.
2019 онд зээлийн гэрээгээ байгуулсан төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын "Бьюксан инженеринг" компани шалгарч, хоёр жилийн дараа буюу 2021.12.27-нд гэрээгээ байгуулсан түүхтэй. Анзаараад үзвэл, энэ хооронд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль хоёулаа болсон байгаа биз. 10 аймгийн станцын бүтээн байгуулалт ар араасаа тууз хайчлан эхэлж, гараанаас гарахдаа сүртэй байсан.
Хэнтий, Сүхбаатар аймагт гэхэд 2022.05.13-нд дулааны станцын шав тавихдаа "Бид энэ станцыг 26.5 сарын дотор барьж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад оруулна" гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр сураг нь тасарсан. Амласан хугацаа нь өнгөрөөд хоёр жил болж байна. Харин 2024 оны сонгуулийн үеэр ажлын гүйцэтгэл 49 хувьтай байсан тул хугацааг 2026.05.31 хүртэл сунгах шийдвэр гарсан юм. Гэтэл Архангайд бол гүйцэтгэгч нь ч шалгараагүй л байв.
Ийнхүү цаг хожиж аргацааж байгаад УИХ-ын болон Орон нутгийн сонгууль өнгөрөнгүүт 2025 оны гуравугаар сард ерөнхий гүйцэтгэгч "Бьюксан инженеринг" компани Өмнөд Солонгосын шүүхэд дампуурлын мэдэгдлээ гаргасан нь ил болсон. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тухайн үед "Шүүхийн шийдвэр төслийн ирээдүйг тодорхойлно" гэж байлаа. Гэрээ сунгасан хугацаа ч дууссан, гэвч станцуудын хувь заяа хэрхэх нь бүрхэг үлдсэн. Харин “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд Монголын тал нийтдээ 600 гаруй мянган ам.доллар төлөөд байна.
Эрчим хүчний сайд аснаа эрүүгийн гэмт хэрэгт хөтөлсөн нь
Энэ төсөлд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдож, шүүхэд хэрэг нь шилжсэн. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 9 сая гаруй ам.долларын зөвлөх үйлчилгээний гэрээний төсвийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж буруутгаад, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн юм. Прокуророос Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 22.5 зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан шатны хэлэлцүүлэг нь саяхан болсон.
2027 онд 30 хувь, үлдсэнийг нь дараа
2027 оны нэгдсэн төсвийн төсөлд 9 аймгийн станцын "1 дүгээр хэлхээний үргэлжлэл" гэсэн ажлыг "ОТ" кодоор шинээр тусгаж, 2027 онд үүнээс 152.6 тэрбумыг өгч, ажлыг 2029 онд дуусгахаар төлөвлөсөн. Энэ нь нийт төсвийн 30 хувь гэсэн үг. Анзаарвал, дахиад л 2027, 2028 оны сонгууль дамнуулан 10 аймгийн дулааны станцын ажлыг сунжруулах нь.
Үлдэх 356 тэрбум төгрөгийг 2028, 2029 оны төсөвт тусгах шаардлагатай болно. Ирэх жилүүдийн төсвийг энэ үүрэг амлалтыг хүлээхгүй парламент, энэ үүргийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй Засгийн газар батална. Үндэсний аудитын газрын 2025 оны тайланд уг төслийг 2020-2023 онд 422.6 тэрбум төгрөгөөр бүрэн хэрэгжүүлнэ гэж бичсэн байдаг. Тэр зорилт ч биелээгүй.
Төсвийн төлөвлөлт аймаг бүрийн хувьд дүн нь адилгүй ч хуваарь нь яг ижил байгаа юм. Тухайлбал, Төв аймагт 20.3, Өвөрхангайд 19.9, Баянхонгорт 19.6, Хэнтийд 19.4, Завханд 18.8, Говь-Алтайд 16.2, Говьсүмбэрт 15.2, Дундговьд 13.6, Сүхбаатарт 9.6 тэрбум төгрөг тусгажээ. Нэг ч станцыг эхэлж дуусгах тэргүүлэх чиглэл тогтоогоогүй, мөнгийг бүгдэд нь жигд хуваасан байна. Харин арав дахь аймаг болох Архангайн станцын 2 дугаар хэлхээ, гадна шугамын ажилд 38.7 тэрбум төгрөг тусгасан бөгөөд энэ ажил 2027 онд дуусна гэсэн хүлээлттэй буй.
Үүнээс гадна улсын төсвөөр өмнөх жилүүдээс үргэлжилж буй 2 дугаар хэлхээ, дэд бүтцийн ажилд 2027 онд 69.1 тэрбум төгрөг тусгажээ. Ингэснээр 10 аймгийн станцад ирэх жил нийт 260 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Санхүүжилт нь хаанаас орж ирэх вэ
Төслийн хамгийн эмзэг тал нь санхүүжилтийн эх үүсвэр. Засгийн газар 2027 онд Оюу толгойгоос ₮3 их наядын ногдол ашиг авах санал тавьсан. Харин компанийн удирдлага ногдол ашиг нь жилийн эцсийн ашиг, мөнгөн урсгалаас хамаарна гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө одоогоор зөвхөн санал хэвээр байна. Хэрэв ногдол ашиг дутуу орж ирвэл аль төслийг түрүүлж хасах вэ. VI станц зэрэг томоохон станц уу, аймгийн төвийн жижиг станцууд уу гэдэг асуултад Засгийн газар хариулаагүй байна.
10 аймгийн төвийн айлууд дулааны станцыг хүлээгээд зургаа дахь өвлөө угтаж байна. Харин төлөвлөгөөнд дахиад гурван жил нэмэгдлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд барьж чадахгүй ээ. Барьцан ямар ажил байна. Дамбын 63 ын Дулааны станц эхлүүлээд чадахгүй хятад компани оруулж дуусгахаа тийшээ болгож байна. Чадахгүй байж цавчаа их хийнэ. Тавинбэх хулгайч чөлөөтэй болцон уу
10 aimgiin dulaany stants ntr geed l 2019 onoos hoish yarij bsan baahan lulver garj irlee shd
Улс төрчид нь зөвлөх үйлчилгээ нэрээр мөнгө идчихээд ард түмэн нь зургаа дахь өвлийг угтаж байна
Busian engineering dampuursan ch gsn stantsuudiin huul zaya yamar ch togtvorhoggui l bna
Өмнөд Солонгосын зээлээр барина гэж шоудаж байгаад одоо Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлнэ гэнэ
Oyu tolgoi-n 3 ih nayd tugrugni orlogo ni ortoi esehiig ch medehgui байж төсөвт суулгачихсан
Архангай аймгийн гүйцэтгэгч нь ч байхгүй, бусад есөн аймгийнх нь бас л 30 хувийг өгнө гэж байна
Ene 10 aimgiin dulaany stants bol zver l 2027-2029 onii songuuliduud damnuulsan lobi shou
Улс орноороо өрөнд баригдчихсан байхад үр дүнгүй зээл авч хүүг нь төлж байгаа нь дэндүү харамсалтай
Tavinbeh said zövlöh neriin door 9 say dollar ideh gsed shvvh deer shiljsen ni todorhoi bolloo
Дулааны станц баригдана гэж хуурсаар байгаад бараг зургаан жил өнгөрч, дахиад гурван жил нэмэгдлээ
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
УИХ дээр баталж байгаа энэ төсөв чинь бодит амьдрал дээр хэрэгжихгүй л дээ, зүгээр л цаасан дээрх тоо
Эксим банктай байгуулсан зээлийн хүүд л Монголчууд 600 гаруй мянган доллар төлөөд дууслаа
Улаанбаатар хотод байж энэ бүх луйврыг харахад үнэхээр ард түмнийг өрөвдөх сэтгэл төрж байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag
Ард түмнийг ингэж хуурч амьдардаг энэ хэдэн нөхдөд хариуцлага тооцох хууль байна уу даа