Улс төрийн мэдээ

Г.Занданшатарын Н.Учралд өгсөн захиа | 30-ийн талынханд хариуцлага тооц гэх санаа

Даваа гарагт Г.Занданшатарын өмгөөлөгчид УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг түүний нэр хүндэд халдсан үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ

Үүнд Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар "Уйдсандаа ийм юм хийж байгаа байх" гэж тайлбарласан.

Тэгвэл Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Би уйдсандаа хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгсөн юм биш. Сүүлийн зургаан сарын хугацаанд би тэвчээр заалаа. Над руу бүхий л талаар баримт нотолгоо, ор үндэсгүй гүтгэлгүүдийг хийлээ. Мафийн босс гэлээ, хар тамхитай л холболоо. Есөн шидээр л гүтгэлээ. Би дуугүй л байсан. Энэ хүмүүс уучлалт гуйхаа мэдэх байх. Сүүлдээ би гэмт хэрэгт хэнийг холбогдохыг зааж, зааварладаг хүн болох гэж байна. Дандаа гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа хүмүүс ингэж улс төрийн зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь нэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглах. Хоёрт. Албаны эрх нөлөөгөө ашиглаж бусдад давуу байдал бий болгох, бусдыг гэмт хэргээс хаацайлах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах бүлэглэлийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж УИХ-ыг гацааж, төр засгийг шантаажилж байна.

Энэ үндэслэлээр АТГ-т хандсан. Дан ганц Г.Занданшатарын нэр төрийн асуудал биш. Монгол төрийн нэр хүндийн асуудал. Фракц бүлэглэлийн улс төрөөс салж, ард иргэдийн жинхэнэ эрх ашгийг хамгаалж, төрийн хууль, үндсэн хуулийг сахих зарчмаа л биелүүлэх хэрэгтэй байна. Хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж, авлигыг хамгаалдаг бүтэц байж болохгүй" хэмээсэн. Мөн Н.Учралд захидал хүргүүлсэн тухайгаа хэлсэн юм.

Тэрбээр ил захидалдаа, МАН 105 жилийн түүхэндээ улс орны хөгжил дэвшил, үндэсний эрх ашиг, ард түмний сайн сайхны төлөө зүтгэж ирснийг онцлоод, сүүлийн жилүүдэд зарим албан тушаалтны хувийн болон бүлэг, фракцын эрх ашиг давамгайлснаар нам иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахад хүрснийг тэмдэглэжээ.

Ийм нөхцөлд МАН-ын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн зорилгыг бодит ажил хэрэг болгохын тулд намын бүтэц, тогтолцоо, шийдвэр гаргах үйл явц, хариуцлагыг шинэчлэх шаардлагатайг Г.Занданшатар онцолсон байна.

Нэг үгээр хэлбэл, өөрийнх нь нэр хүндэд халдсан агуулгаар АТГ-т өгсөн таван гишүүнийг, цаашилбал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 30-ийн талынхантай хариуцлага тооц гэх санааг захиагаар хүргэсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button