Гадаад мэдээДЭЛХИЙ

Хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэж, Хойд Солонгос хилийнхээ ойролцоо их буу байрлуулав

Хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал нэмэгдээд буй үед БНАСАУ хилийнхээ ойролцоо их буу байрлуулсан байна. “Reuters” агентлагт нэгэн хүн мэдээлэл өгөхдөө, Хойд Солонгос 122 мм-ийн сум буудах чадамжтай өөрөө явдаг гурван их бууг Өмнөд Солонгосын зүг рүү чиглүүлсэн байдалтай байрлуулсан гэжээ. Мөн Хойд Солонгосын 20-30 цэрэг Цэрэггүй бүс (DMZ) дотор хашаа босгож байсан гэж тэр эх сурвалж хэлсэн байна.

Сөүл дэх Кённам их сургуулийн профессор Им Ыл Чул “Хойд Солонгос өөрөө явагч их буугаа ийм ил тод байдлаар харуулж буй нь маш хачирхалтай хэрэг. Зориудаар ил гаргаснаараа хилийн бодлогоо яриа хэлэлцээгээр бус хүч хэрэглэх замаар хэрэгжүүлэх бодолтой байгаагаа үгээр бус үйлдлээрээ дамжуулан илэрхийлж байна” гэжээ. Байршуулсан их буунуудын нэг дээр “Солонгос ард түмний заналт дайсан болох АНУ-ын империалист түрэмгийлэгчдийг устга” гэж бичсэн байсан юм.

Эх сурвалж: Sky News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button