Дата: Боловсролын яам 2027 онд есөн сургууль, цэцэрлэг барих өртгөөс давсан ₮64.6 тэрбумыг түрээст зарцуулна
Төрд хотын А зэрэглэлд байрших олон объект бий. Бусдад түрээслэхдээ хамгийн үнэтэйдээ мкв-ийг нь 50 мянган төгрөгөөр үнэлдэг. Атал салбар агентлагууд нь бусдаас хамгийн өндөр үнээр түрээслэж, жил ирэх тусам зардал тэлсээр ирэх онд 119 сая төгрөгийг байрны түрээсэнд зарцуулахаар тусгаад байна. Энд ТӨК-иудыг түрээсийн зардал багтаагүйг тодотгоё.
Инфографик: Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны түрээсийн зардал, 2026 оны тодотголын дүнтэй харьцуулав. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан "Төрийн нууцад хамааруулах мэдээлэл"-д хамаарах бүтэц, бүрэлдэхүүнтэй төсвийн ерөнхийлөн захирагчдаас бусад:
Ирэх онд түрээсэнд хамгийн их өртгийг зарцуулах агентлагууд
1. Боловсролын яам
2027 оны нийт төсөв - 7.42 их наяд төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 24 тэрбум
2026 он - 19 тэрбус
2026 оны тодотгол - 33 тэрбум
2027 он - 64 тэрбум
2026 оны тодотголтой харьцуулахад түрээсийн зардал нь 31.5 тэрбум төгрөгөөр буюу 95.3 хувиар өснө. 2025 оныхтой харьцуулбал 2.7 дахин их дүн юм.
Түрээсийн зардал ямар байрнаас бүрдэж байгааг одоогоор тодорхойгүй. Нийслэлийн Боловсролын газрын мэдээлснээр 2025–2026 оны хичээлийн жилд нийслэлийн 27 сургуулийн 521 бүлгийн 19,855 сурагч түрээсийн байранд суралцжээ. Мөн 2026–2027 оны хичээлийн жилд цэцэрлэг болон хувийн хэвшлээс 376 анги түрээсэлж, 11 мянга гаруй хүүхдийн ачааллыг бууруулахаар төлөвлөсөн тухай салбар яамнаас мэдээлж байв.
2027 онд ерөнхий боловсролын сургуулийн 114 барилгын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний 46 нь гурван жил хүртэлх хугацаанд хэрэгжиж байгаа бол 68 нь 4–10 жилийн турш ашиглалтад ороогүй байна.
Тодруулбал, 29 төсөл дөрвөн жил, 17 төсөл зургаан жил, 12 төсөл 9–10 жил үргэлжилж байна. Түрээсийн зардал өссөн нь сургуулийн барилгын ажил удааширсантай холбоотой гэж хэлж болохоор.
2. Гадаад харилцааны яам
2027 оны нийт төсөв - 237.0 тэрбум төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 27 тэрбум,
2026 он - 29 тэрбум,
2026 оны тодотгол - 29 тэрбум,
2027 он - 34 тэрбумыг зарцуулна.
2027 онд түрээсийн зардал энэ оноос 4.5 тэрбум төгрөгөөр буюу 15 хувиар нэмэгдэнэ. 2025 оныхтой харьцуулахад 6.8 тэрбум төгрөгөөр буюу 24.7 хувиар өсөх юм. Нийт төсвийнхөө 14.4 хувийг түрээсэд зарцуулна гэсэн үг.
Нэмэлт: Гадаад харилцааны яамны байр түрээслэх зардал өндөг байгааг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр гадаад дахь элчин сайдын яамдын түрээсийн зардалтай холбон тайлбарласан билээ.
3. Шүүхийн ерөнхий зөвлөл
2027 оны нийт төсөв - 334.0 тэрбум төгрөг, Түрээсийн зардалд,
2025 он - 4 тэрбум
2026 он - 4 тэрбум
2026 оны тодотгол - 4,6 тэрбум
2027 он - 4,6 тэрбум
Түрээсийн зардал нь 2026 онд 537.1 сая төгрөгөөр буюу 13 хувиар нэмэгдсэн. 2027 онд энэ дүн өөрчлөгдөхгүй байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн шүүх түрээсийн байранд, гурван шүүх байргүй, дөрвөн шүүх, прокурорын байгууллагатай хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь түрээсийн зардал өндөр байгаад нөлөөлж буй гэж хэлж болно.
4. Сангийн яам
2027 оны нийт төсөв - 4.98 их наяд төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 3,3 тэрбум
2026 он - 1,7 тэрбум
2026 оны тодотгол - 1,7 тэрбум
2027 он - 1,9 тэрбум
Түрээсийн зардал нь 2026 онд 1.6 тэрбум төгрөгөөр буюу бараг талаар буурсан. 2027 онд 211.8 сая төгрөгөөр буюу 12.3 хувиар нэмэгдэх ч 2025 оныхоос 42.4 хувиар бага хэвээр байна.
5. Хууль зүй, дотоод хэргийн яам
2027 оны нийт төсөв - 1.97 их наяд төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 1,8 тэрбум
2026 он - 1,6 тэрбум
2026 оны тодотгол - 1,69 тэрбум
2027 он - 1,7 тэрбум
Түрээсийн зардал нь 2026 онд 192 сая төгрөгөөр буурсан бол 2027 онд 44 сая төгрөгөөр буюу 2.6 хувиар нэмэгдэнэ.
6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
2027 оны нийт төсөв - 821.9 тэрбум төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 1,2 тэрбум
2026 он - 1,39 тэрбум
2026 оны тодотгол - 1,39 тэрбум
2027 он - 1,39 тэрбум
Түрээсийн зардал нь 2026 онд 135.5 сая төгрөгөөр буюу 10.8 хувиар нэмэгдсэн. 2027 онд энэ дүн хэвээр үлдэнэ. Тус багцын нийт төсвийн 0.17 хувь түрээсэд зарцуулагдана.
7. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
2027 оны нийт төсөв - 6.13 их наяд төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 1,2 тэрбум
2026 он - 1 тэрбум
2026 оны тодотгол - 1 тэрбум
2027 он - 1,1 тэрбум
Түрээсийн зардал 2026 онд 216.5 сая төгрөгөөр буурсан бол 2027 онд 120.7 сая төгрөгөөр буюу 11.7 хувиар нэмэгдэнэ.
8. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
2027 оны нийт төсөв - 82.7 тэрбум төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 1,2 тэрбум
2026 он - 959 сая
2026 оны тодотгол - 959 сая
2027 он - 959 сая
Түрээсийн зардал 2026 онд 259.2 сая төгрөгөөр буюу 21.3 хувиар буурч, 2027 онд ижил хэмжээтэй төсөв нь суусан байна.
9. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
2027 оны нийт төсөв - 145.4 тэрбум төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 1,1 тэрбум
2026 он - 1,2 тэрбум
2026 оны тодотгол - 1,2 тэрбум
2027 он - 945 сая
2026 онд 191.5 сая төгрөгөөр нэмэгдсэн түрээсийн зардал 2027 онд 353.2 сая төгрөгөөр буюу 27.2 хувиар буурна. Түрээсийн зардал нийт төсвийн 0.65 хувийг эзэлнэ.
10. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
2027 оны нийт төсөв - 288.6 тэрбум төгрөг. Түрээсийн зардалд,
2025 он - 397 сая
2026 он - 732 сая
2026 оны тодотгол - 732 сая
2027 он - 549 сая
Түрээсийн зардал 2027 онд 183.8 сая төгрөгөөр буюу 25.1 хувиар буурах ч 2025 оныхоос 38.1 хувиар их хэвээр байна.
Үлдсэн 22 захирагчийн түрээсийн зардал 2027 онд нийтдээ 2.3 тэрбум төгрөг байна. Онцлон хэлэхэд, Монгол Улсын Шадар сайдын багцын түрээсийн зардал 244.3 саяас 511.6 сая төгрөг болж, хоёр дахин нэмэгдэж орж иржээ. Энэ нь тус багцын 8.4 тэрбум төгрөгийн нийт төсвийн 6.1 хувь юм.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Байрны түрээс төсвийн жижиг мөр мэт харагддаг. Гэвч Боловсролын салбарын ирэх оны түрээсийн зардал 64.6 тэрбум төгрөг байна. Харьцуулбал, нийслэлийн 2026 оны төсөвт тусгасан, энэ онд дуусгахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн есөн барилгын төсөвт өртгийн нийлбэр 54.9 тэрбум төгрөг юм. Нэг жилийн түрээсийн мөнгө есөн барилгын өртгөөс давж байгаа нь анхаарал татах учиртай. Сургуулийн барилгын 68 төсөл 4–10 жилийн турш ашиглалтад ороогүй байна. Сургууль цагтаа ашиглалтад орохгүй бол анги түрээслэх хэрэгцээ нэмэгдэнэ гэж харах бүрэн үндэслэлтэй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bolovrolyn yamni tureesend 64.6 terbum tugrug tusalsan n zver l baishin barih munguu turesd ugch bna shd
Улаанбаатар хотод сургууль цэцэрлэг барих ажил нь удаашраад л, жил бүр түрээсэнд хэдэн тэрбумаар нь цацаж байна
68 surguuli turlin tusoil zurgun jilees deesh hugacaatai ashigand orohgui bna gsn chin zver l mungu ideh arga
Хүүхдүүд нь түрээсийн байранд хичээллээд, дарга нар нь болохоор өндөр үнэтэй оффист сууцгааж байна
Gadaad hariltsaanii yamni turesiin zardal 34 terbum tugrug gsed l lobi hiigeed baij bna shd
Төрийн байгууллагууд өөрсдөө байртай байж бусдаас ийм өндөр үнээр түрээсэлдэг нь ямар арчаагүй байдал бэ
2027 onii tusuv gsed l ulsiin mungiig baraagui tures bolon ursgal zardald ureachihaj bna
Сургууль барих төслүүд нь олон жил гацаад байдаг нь цаанаасаа ийм түрээсийн бизнес хийх гэсэн санаа юм уу
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Улаанбаатар хотынхоо ирээдүй болсон хүүхдүүдийг түрээсийн байранд хичээллүүлж зовоохоо болиоч ээ
Zasgiin gazarin hiij bgaa ajil buхэн l nileen uldegdeltei, ard tumnii esreg l baidag
Төрийн өмчийн объектуудаа ашиглахын оронд бусдаас өндөр үнээр түрээслэж байгаа нь цэвэр луйвар
Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd
Монголын эдийн засаг энэ олон тэрбум төгрөгийн утгагүй түрээсийн зардлыг даахаа болилоо шүү
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Хүүхдийн боловсрол мэдлэг гэхээсээ илүүтэй түрээсийн бизнесийг дэмждэг төртэй болчихжээ, бид
ene vh harvaas mgl hvn bishee