Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Трамп Норвегийг жорлон гэж доромжилсныг тус улсын жуулчлалын алба маркетинг болгон ашиглав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мичиган мужид Конгрессын завсрын сонгуульд зориулсан кампанит ажил хийж явахдаа Норвеги улсыг доромжилжээ. Тодруулбал тэр “Шулуухан хэлэхэд Норвеги новшийн газар болсон. Үнэндээ жорлон болсон байна лээ” гэсэн байна. Тэрбээр Хаити, Ливи, Сомали болон Йемен зэрэг улсуудыг өмнө нь жорлон гэж доромжилж байсан юм.

Тэгвэл Норвегийн жуулчлалын алба болох “Visit Norway” Трампын хэлсэн зүйлийг маркетинг болгон ашиглажээ. Тус алба содон хийцлэлтэй олон нийтийн бие засах газруудын зургуудыг нийтэлж “Норвеги улс новшийн жорлонгуудыг дахин агуу болгож байна. Манай нийтийн бие засах газрууд үнэхээр хэрэгцээ гарсан үед эсвэл зүгээр л очиж үзэхэд таатай байх болно” гэсэн байна.

Зургийн эх сурвалж: Visit Norway
Зургийн эх сурвалж: Visit Norway

“Visit Norway” байгууллага мэдээлснээр тус улсын байгалийн газруудаар дамжин өнгөрдөг 18 чиглэлийн дагуух энгийн бие засах газруудыг өөрийн гэсэн үзэмжтэй, жуулчдыг татах байдлаар хувиргах ажлыг хэд хэдэн нэрт архитекторуудад даалгажээ. Тус байгууллага маркетингийн ажилдаа тэдгээр дизайны зургуудыг ашигласан аж.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button