Нийгэм мэдээ

Энэ амралтын өдрүүдэд хаана, юу болох вэ?

Аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод концерт, жүжиг, хүүхдийн тоглолт, спортын тэмцээн болон Halloween-ийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэ амралтын өдрүүдэд үзэж, оролцож болох үйл явдлуудыг өдрөөр нь ангилан хүргэж байна.

Аравдугаар сарын 31-нд

Концерт, хөгжмийн тоглолт:

  • The Legends – Ennio Morricone & Joe Hisaishi – 19:00 цагт Түмэн эх өргөөнд болно. Хоёр алдарт хөгжмийн зохиолчийн кино, хүүхэлдэйн киноны бүтээлүүдийг симфони найрал хөгжим, гоцлол уран бүтээлчид толилуулна.  
  • “ЭЭЖДЭЭ” хандивын тоглолт – Дуучин Б.Баатарын тоглолт 19:00 цагт МҮЭСТО-нд болно.
  • Жүжиг, хүүхдийн тоглолт:
  •  “Амьтны ферм” – Жорж Оруэллийн зохиолоос сэдэвлэсэн мета драм 19:00 цагт Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
  • “Сүүлчийн бороо” – 19:00 цагт РЦНК-д тоглогдоно.
  • “Бүгд инээх дуртай” – Инээдмийн энтертайнмент шоу Соёлын төв өргөөнд болно. “Бяцхан шүдний том адал явдал” – 11:00 цагт Улсын хүүхэлдэйн театрт тоглоно. Хүүхдүүдэд шүдний эрүүл ахуй, зөв дадлын талаар сонирхолтой байдлаар ойлгуулна.
  • “Хүүхэлдэй шиг том ээж” – 15:00 цагт Улсын хүүхэлдэйн театрт тоглоно. BRAVO CIRCUS – 11:00 болон 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
  •  Halloween, энтертайнмент Kharkhorum Halloween – 19:00 цагт Steppe Arena-д болно. “САВДАГ PARTY” – La Fontana-д зохион байгуулагдана.
  • Halloween Laughter – 19:30 цагт UB Comedy Club-д болно.
  • Nightmare Before Halloween 2026 / Cosplay & Gaming Halloween BLOOD MOON – 18:00 цагт Amar Hotel-д болно.

Цахим спорт:

  •  MCT EA ULAANBAATAR 2026 – MLBB Championship Tour East Asia – 11:00 цагт M Bank Arena-д болно.

Арваннэгдүгээр сарын 1-нд:

Концерт, хөгжмийн тоглолт:

 “Монголын гайхамшигт урлаг” – Ардын болон уламжлалт урлагийн тоглолт 18:00 цагт Зам, тээврийн яамны “Их нүүдэл” танхимд болно.

Жүжиг, тоглолт:

  •  “Амьтны ферм” – 19:00 цагт Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
  • “Сүүлчийн бороо” – 19:00 цагт РЦНК-д тоглогдоно.
  • “Бүгд инээх дуртай” – Соёлын төв өргөөнд болно.
  • BRAVO CIRCUS – 11:00 болон 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд тоглоно.

Музей:

- “Үдшийн музей – Социализмаар аялцгаая” – Монголын Үндэсний музейд арваннэгдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Насанд хүрэгчдийн тасалбар 20,000, оюутных 10,000 төгрөг бөгөөд хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Б.МӨНХСАРНАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button