Нийгэм мэдээ
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа

“Дакар 2026” залуучуудын олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй багийн “B”, “D” хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.
Монголын баг “В” хэсэгт өрсөлдөж, Венесуэлийн багийг 21:19-өөр хожсон бол Аргентины багт 10:21-ээр ялагдлаа. Ийнхүү нэг хожил, нэг хожигдолтойгоор хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж, шөвгийн наймд шалгарлаа. Улмаар манай баг арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “D” хэсгийг тэргүүлсэн талбайн эзэн Сенегалын багтай хагас шигшээд шалгарахын төлөө тоглоно.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.