Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны сүрдүүлгийн улмаас АНУ-ын Сангийн сайд цэргийн бааз руу нүүжээ

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийг хөнөөнө гэж Иран сүрдүүлсний улмаас тэрбээр цэргийн бааз руу нүүсэн талаар хоёр эх сурвалж мэдэгджээ. Иран АНУ-ын албан тушаалтнууд болон иргэдийн амь насанд хүрэх төлөвлөгөө боловсруулсан талаар Вашингтоны өндөр албан тушаалтан өнгөрсөн сард анхааруулаад байсан билээ.

Наймдугаар сараас хойш АНУ Иранд эдийн засаг, санхүүгийн дээд хэмжээний дарамт үзүүлэх зорилготой “Operation Economic Outcast”-ыг явуулж эхэлсэн. Энэхүү ажиллагааг Бессент удирдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Иранаас түүний амь насанд үзүүлэх заналхийлэл нэмэгджээ. АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ираны үзүүлж буй заналхийллийн талаар мэдэгдэл хийхдээ “Сангийн сайд Ираны дэглэмийн заналхийллээс айхгүй. Operation Economic Outcast-ыг хэрэгжүүлж, Ираны эдийн засгийн нурааж буй хориг арга хэмжээг үргэлжлүүлэхийн тулд тууштай ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button