Монгол Улсын даян аварга Ба.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх, "Найрамдал" сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан болно. Тус барилдаан ирэх бямба гарагт буюу энэ сарын 14-ний өдөр 10:00 цагаас эхэлнэ.
Түүнчлэн "Найрамдал" САА 50 жилийн ой 14, 15-нд хоёр өдөр үргэлжлэх юм байна. Эдгээр өдрүүдэд Цагааннуур сумыг зорин ирсэн зочидод "Петровис" ШТС ₮50 мянгат шатахуун олгох аж.
Ташрамд дурдахад өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймагт болсон Даян аварга Б.Орхонбаярын цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Улсын харцага Г.Ганхуяг үзүүр булааж байсан билээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.