АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш үзэгдээгүй нислэгийн тасалдалт боллоо
АНУ-ын нисэх онгоцны буудлууд дахь агаарын тээврийн хяналтын төвүүд хооронд харилцаа холбоо тасалдсан тул баасан гарагт /2026.11.13/ тус улс даяар нислэгүүд цуцлагджээ. Энэ нь 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш үзэгдсэн хамгийн том нислэгийн тасалдалт болсон байна.
Тодруулбал баасан гарагт 4,700 гаруй нислэг цуцлагдаж, 10,000 орчим нислэг хойшлогдсон юм. Харин өнөөдөр /2026.11.14/ хөөрөх байсан 700 гаруй нислэгийг цуцалжээ. Нисэхийн салбарын шинжээчид үзэж буйгаар агаарын тээврийн компаниуд нислэгийн хуваариа сэргээхэд хэдэн өдөр шаардаж магадгүй байна. АНУ-ын Дотоод хэргийн яам мэдээлснээр уг явдлын цаана цахим халдлага байсан гэх шинж тэмдэг илрээгүй гэжээ. Энэхүү доголдол АНУ-ын агаарын тээврийн хяналтын системийн тоног төхөөрөмж, харилцаа холбооны асуудал, хянагчийн хомсдол даамжирсныг харуулсан явдал боллоо.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.