Гадаад мэдээДЭЛХИЙ

“APEC”-ийн уулзалтыг нээн Ши Жиньпин, Дональд Трамп, Владимир Путин зэрэг удирдагч нар үг хэллээ

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2026.11.19/ БНХАУ-ын Шэньжэнь хотод эхэлж байна. Уулзалтыг нээж БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ны Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг бүс нутгийн удирдагч нар үг хэллээ.

Бүс нутгийн удирдагч нарын 33 дахь дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө төрийн тэргүүн нар зураг авхуулсан байна. Уг зураг авалтыг гэр бүлийн зураг татуулах ажиллагаа гэж нэрлэдэг юм. Энэ удаагийн уулзалт нь Путин өнгөрсөн есөн жилд анх удаа биечлэн оролцож байгаа гэдгээрээ онцлог. Мөн Ши Жиньпин, Трамп, Путин нар гурван талт уулзалт хийх юм.

Зургийн эх сурвалж: Reuters

Уулзалтыг Ши Жиньпин үг хэлэхдээ, чөлөөлт худалдаа, олон талт эдийн засаг, өгөгдлийн засаглал зэрэг зорилтуудыг дэмжихийг уриалсан байна. Ши Жиньпин “Хятад бол Ази-Номхон далайн бүс нутагт байрладаг, цаашид ч бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжсээр байх болно” гэжээ. Хамтын ажиллагааг дэмжихийн  тулд 20 сая ам.долларыг БНХАУ зарцуулах аж. Мөн Шэньжэнь хотод Ази-Номхон далайн бүс нутгийн судалгааны төв байгуулна гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний дараа Трамп үг хэлэхдээ, АНУ нь олон зуун жилийн турш Номхон далайн хүчирхэг орон байсаар ирсэн гэжээ. Мөн Ази-Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал, бүрэн эрхт байдал, хөгжин цэцэглэлт, энх тайвныг дэмжихийн төлөө АНУ үргэлжлүүлэн ажилласаар байх болно гэдгийг тэр онцолжээ. Трамп мөн Ши Жиньпин, Путин нартай гурван талт уулзалт хийхээ тэсэн ядан хүлээж буйгаа дурдсан юм.

Харин Путин Ази-Номхон далайн орнуудтай ОХУ бүтээлч түншлэл тогтоох хүсэлтэй байгаа гэдгийг онцолжээ. Мөн Орос нь тус бүс нутгийн салшгүй нэг хэсгээс гадна, томоохон хувь нэмэр оруулдаг гэсэн байна. ОХУ дэлхий нийтэд нээлттэй хэвээр байгаагаас гадна эдийн засгаа бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна гэж тэрбээр хэлжээ. Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хиймэл оюун ухаан, технологийн салбар дахь туршлага, мэдлэгээ хуваалцахад бэлэн гэж Путин хэлсэн байна.

Ши Жиньпин, Трамп, Путин нарын гурван талт уулзалтаас ямар хүлээлт үүсээд байгааг доорх холбоос дээр дарж уншаарай.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button