Гадаад мэдээДЭЛХИЙ

“Anthropic” компани IPO хийхдээ 81.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгож, амжилт тогтоолоо

Лхагва гарагт /2026.11.18/ хиймэл оюун ухааны салбарын аваргуудын нэг болох “Anthropic” компани IPO хийв. Тус компани 81.3 тэрбум ам.долларын хувьцаа зарж, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн амжилтыг тогтоолоо. Лхагва гарагт “Anthropic” анх санал болгосон хувьцааныхаа тоог 19 хувиар нэмэгдүүлж, 980 сая хувьцаа худалдаалжээ. Эхэндээ тус компани нэгж хувьцаагаа 70-78 ам.доллароор худалдаалахаар төлөвлөж байсан юм.

“Anthropic” мөн 26 тэрбум ам.долларыг хувийн хэлбэрээр хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа тул тус компани нийтдээ 107.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цуглуулах төлөвтэй байна. Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд ам.долларт хүрлээ. Сонирхолтой нь ийм өндөр үнэлгээтэй ч тус компани энэ оны хоёрдугаар улирлаас хойш л анх удаа ашигтай ажилласан байна.

Эх сурвалж: Reuters, CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button