СпортСПОРТ

Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, Улсын начин Ж.Чулуунбатад МУГТ цол хүртээнэ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Чөлөөт бөхийн Олон Улсын хэмжээний мастер, Улсын начин Жаргалсайханы Чулуунбатад Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. Тэрбээр 2005 онд Баянхонгор аймгийн наадамд түрүүлж арслан цол, Ардын хувьсгалын 90 жилийн ойн 1024 бөх барилдсан баяр наадмын тавын даваанд улсын харцага Д.Батболдыг давж Улсын начин цол хүртэж байв.

Мөн чөлөөт бөхөөр тив дэлхийд олон амжилт үзүүлсэн. Тухайлбал, 2012 оны Лондонгийн Зуны Олимпын наадамд шагналт тавдугаар байр, 2011, 2015 онуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагналт тавдугаар байр, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан юм.

Ж.Чулуунбат Монгол Улсын чөлөөт бөхийн АШТ-д есөн удаа түрүүлж байжээ. Тэрбээр өдгөө Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button