УИХ-ын гишүүдийн 92 хувийн саналаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан үүргээс нь чөлөөлөх, эсэхийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдрийн (2026.11.19) 14.10 цагт эхэлж, 104 гишүүн оролцож, Ерөнхийлөгчөөс асуулт асууж, хариулт авсан юм. Төрийн тэргүүн төгсгөлд нь УИХ-ын гишүүн, нийт ард түмэндээ хандаж үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 92 хувийн саналаар дэмжигдэв.
Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгчийг сонгож, тангараг өргөх хүртэлх хугацаанд Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх хуулийг баталж ажилдаа орлоо.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгчийг огцруулах санал хураалтад Х.Баасанжаргал, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, С.Лүндэг, Н.Учрал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд татгалзлаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.