НИЙГЭМНийгэм мэдээ

F5IFF 2026: Дэлхийн кино урлаг, соёл, байгаль хамгаалалын төлөөлөгчид Энэтхэгийн Колката хотноо нэгдэнэ

Fest5 олон улсын кино наадам (F5IFF 2026) энэ жил гурав дахь удаагаа БНЭУ-ын Колката хотноо 2026 оны 11-р сарын 20-ноос 24-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн наадмын гол түншлэгч байгууллага нь Энэтхэг Улсын Соёлын яамны харьяа Энэтхэгийн Антропологийн судалгааны хүрээлэн бөгөөд кино үзвэр, соёлын эвэнт бүгд Антропологийн хүрээлэнгийн их танхимд зохион байгуулагдана.  

“Залуучууд ба Ногоон хөгжил” уриан дор зохиогдож буй тус наадамд дэлхийн 80 орчим улсаас нийт 647 бүтээл ирүүлснээс дэлхийн кино урлаг, соёлын өв, уугуул иргэдийн амьдрал, залуу уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ болон байгаль хамгааллыг алдаршуулсан шилдэг 36 дэлгэцийн бүтээлийг албан ёсоор сонгон шалгаруулж үзэгчдийн хүртээл болгож байна.

Монголын Их говийн хосгүй нандин байгалийн өвийг хамгаалан, хойч үедээ хадгалан үлдээх сэдвийг хөндсөн найруулагч Э. Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) баримтат кино тус наадмын албан ёсны үзвэрээр шалгарсан бөгөөд 2026 оны 11 сарын 22-ны Ням гарагт үзэгчдийн хүртээл болно.

Наадам 11-р сарын 24-нд шагнал гардуулах ёслолоор өндөрлөх бөгөөд кино урлагийн шилдэг бүтээл, байгаль орчны асуудлыг хөндсөн өгүүлэмж, соёлын өвийг хадгалан хамгаалахад оруулсан хувь нэмрийг харгалзан шалгаруулсан киног зарлаж шагнал гардуулна.

F5IFF 2026 наадам нь кино урлагаар дамжуулан олон улсын соёлын харилцан ойлголцлыг бэхжүүлж, дэлхийн орнуудыг холбох зорилготой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • Наадмын албан ёсны цахим хуудас: www.f5iff.com

Албан ёсны үзвэрийн хөтөлбөр: www.f5iff.com/festivals/f5iff-2026/official-screening

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button